Бидэнтэй нэгд

Нийгэм

Тришиа Төрболд: Жендерийн хэвшмэл ойлголт эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдалд ч нөлөөлж байна

Нийтэлсэн

Монгол эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо болон цар тахлын үед эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар Азийн сангийн Эдийн засгийн хөтөлбөрүүд хариуцсан захирал Тришиа Төрболдтай ярилцлаа.

 

-Азийн сангаас хэрэгжүүлж байгаа эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл  2020 онд нээлтээ хийж байсан. Дөрвөн жил үргэлжлэх урт хугацааны төсөл учраас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь сонирхол татаж байна?

-Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” (ЭЭЧБ) төсөл нь Монгол Улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдэл, манлайллыг дээшлүүлэх зорилготой. Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оноос эхлэн дөрвөн жилийн турш хэрэгжих төсөл юм. Жендерийн эрх тэгш байдлыг цогцлооход эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн оролцоонд тэднийг идэвхжүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байдаг.

Төслийн хүрээнд бид  эмэгтэйчүүдийн эрхийг  үйл ажиллагааны гол чиглэлээ болгодог иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхын тухай ойлголт, үйл ажиллагааг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн эмэгтэйчүүдийн нийгэм-эдийн засгийн эрх мэдэл, оролцоонд тулгарч буй асуудлуудыг бодлогын түвшинд анхаарсан нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихээр ажиллаж байна.  Бизнес эрхлэх эрмэлзлэлтэй болоод бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөр дамжуулан цар тахлын үед шууд дэмжлэг үзүүлэн ажилласан.  Цаашид, бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхэд чиглэсэн цогц дэмжлэгийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно.Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ээлтэй эко-систем хөгжүүлэн дэлгэрүүлэхэд шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэхэд мөн анхаарч байна.

Монгол Улсын хүн амын тал хувийг хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн оролцоонд дэмжин оруулснаар улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

-Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхын тухай ойлголтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-Монгол Улсын хүн амын тал хувийг хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн оролцоонд дэмжин оруулснаар улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Энэ нь эргээд айл өрхийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.  Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх, эрх мэдлийг ойлгоход зөвхөн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх гэдгээр хязгаарлахгүйгээр нийгмийн бүх түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангах, нийгэм эдийн засгийн шатлал бүрт эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг цогцоор шийдэхийг хэлнэ. Эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцуулахын тулд эн тэргүүнд нийгмийн хандлага энэ оролцоог дэмждэг байх ёстой. Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, сөрөг маскулинити, ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлсэн жендерийн хэвшмэл ойлголт, санхүүгийн үйлчилгээний хүртээмжгүй байдал зэргийг шийдвэрлэхээс эхэлнэ. Мөн бүх салбарт жендерийн мэдрэмжтэй хууль эрх зүйн орчныг сайжруулснаар эмэгтэйчүүд эдийн засагт оролцох эрхээ бүрэн эдлэх боломжийг нэмэгдүүлэх юм.Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлснээр эдийн засаг сайжрахаас гадна жендерийн тэгш байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад нөлөөлнө. Ингэснээр гэр бүлийн болон дотно хамтрагчийн хүчирхийлэл ч багасна.

-COVID-19 цар тахлыг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах яаралтай тусламжийн тэтгэлэг зарласан байсан. Цар тахлын үед эмэгтэйчүүд охидод тулгамдаж буй асуудлууд нь юу байна вэ?

-Азийн сан сүүлийн 25 жилийн турш хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагын нийгэм эдийн засагт сайн жишээ бүхий үр өгөөжтэй ажлуудыг дэмжсээр ирсэн. Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм эдийн засгийн байр суурь нь доогуур байдаг.  Цар тахлын үед энэ нь эмэгтэйчүүдэд улам хүндээр тусаж байгааг бид анзаарсан. Ингээд Жендерийн үндэсний хороо болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед охид эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх тусламж олгох төслийн шалгаруулалт явуулсан. Нийт 10 байгууллагын санаачлага тэтгэлэгт хамрагдахаар шалгарснаас  дөрвөн төсөл нь хөдөө орон нутагт, зургаа нь Улаанбаатар хотын нийт хүн ам болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн ажлыг санаачлан шууд ашиг хүртэж буй 1000 гаруй эмэгтэй, охидод хүрээд байна.

Эдийн засгийн талаас эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох   боломжийг бүрдүүлвэл бүтээмж дээшилж, өрхийн орлого өсдөг.

-Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсан гэсэн статистик байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд саад болж буй бэрхшээлүүдээс дурдвал?

-Сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо эрэгтэйчүүдийн оролцооны бууралт тогтмол байгаатай харьцуулахад 10.2 функтээр эрс буурсан нь олон шалтгаантай. Үүнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхын тухай нэгдмэл ойлголт болон хамтын ажиллагааны дутмаг байдал, бодлогын шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо бага, дотно хамтрагчийн хүчирхийлэл, гэр бүлийн эрх мэдлийн хүрээн дэх жендерийн хэвшмэл ойлголт, баталгаагүй ажлын байр зэрэг багтаж байна. Эмэгтэйчүүдийг эдийн засагт оролцох бүх боломжийг хангаагүйгээс олон асуудал тулгардаг. Эдийн засгийн талаас эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох   боломжийг бүрдүүлвэл бүтээмж дээшилж, өрхийн орлого өсдөг. Хувийн хэвшил, ААН-үүд эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллах боломж бүрдүүлбэл урт хугацааны олон эерэг өсөлт үүснэ. Хамгийн чухал нь эмэгтэйчүүд нийгэм эдийн засгийн оролцоонд идэвхтэй байснаар жендерийн эрх тэгш бус байдал буурч, улмаар эмэгтэйчүүдийн эрхийн асуудлууд хумигдана. Ерөнхийдөө, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх, эрх мэдэл үгүй бол нийгмийн нөөц бололцоо тэгш бус хуваарилагдаж, нийгэмд нөлөөлөх шийдвэр гаргалтууд оновчгүй, боломжийг тэгш бус хүртэх байдал  ихэснэ.

-Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд хүүхэд асрах хариуцлага нь тодорхой хэмжээгээр саад болдог.  Бусад оронд үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо буурах нь нэг бус олон нугалаат шатлалаас үүдэлтэй. Гэхдээ нэг ерөнхий суурь шалтгаан нь    гэр бүлийн хүрээний жендерийн хэвшмэл ойлголтууд Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгмийн оролцоог хязгаарлаж байна. Дийлэнх эмэгтэйчүүдэд хүүхэд асрах үүрэг хариуцлага оноогддог.  Энэ хөдөлмөр нь хөлсгүй учир нийгэм эдийн засагт жендерийн эрх тэгш байдлын зөрүүг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Тухайн гэр бүлийн  эрх мэдлийн ялгаатай байдал ихсэх тусам гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан болох нь бий. Хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлтээс үзвэл хөдөлмөр эрхлээгүй байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь 20-24 насных,  анхны хүүхдээ төрүүлж буй дундаж наслалтыг үзвэл 22 байгаа уялдааг харж болно. Баталгаатай ажлын байртай болоход жендерийн хэвшмэл ойлголт нөлөөлсөөр байна. Дэлхийн олон улсад жендерийн хэвшмэл ойлголтыг халах нөлөөллийн ажлууд хамгийн оновчтой байсаар ирсэн. Мөн Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв бол Монгол улсад амжилттай хэрэгжсээр байгаа нэг сайн жишиг. Монгол Улсад эмэгтэй хүний дээд боловсрол эзэмших түвшин эрэгтэй хүмүүсээс илүү байгаа ч эрэгтэйчүүдийг  удирдах албан тушаал  хашихыг сайшаах хандлага байсаар байна. Өрх гэр болоод нийгмийн хэмжээнд зөвшөөрөгдсөөр байгаа жендерийн хэвшмэл ойлголтуудыг эвдэж байж илүү эрх тэгш оролцоог манлайлах түвшинд нэмэгдүүлнэ. Баталгаатай ажил эрхлэх боломж, ажлын байрны баталгаатай орчин зэрэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсээс хамааралгүй ижил тэгш байх нь чухал юм. Хэрэгжилтийг бодит болгохын тулд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж ялгаварлан гадуурхалтын ямар ч хэлбэрээс урьдчилан сэргийлэх хамтын бодлого, цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүний төлөө Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл маань хэрэгжиж эхэлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.2 БААСАН № 66 (6543)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа