Бидэнтэй нэгд

Улс төр

З.Энхболдын үйлдэл нь Үндсэн хуульд гавьяа, Х.Баттулгад гай

Нийтэлсэн

Цэц дээр очсон “…Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” заалт

Үндсэн хууль тойрсон нэг том маргаан ойрын үед шийдэгдэнэ. Энэ маргаан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт оруулсан юм. Энэ заалт нь хуулийн төсөл дээрээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Харин тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг. Энэ асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан юм.

 

З.Энхболд: Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг сонгууль явуулахаас өмнө тавихгүй бол болохгүй

2019 оны есдүгээр сарын 7. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Байнгын хорооны дарга С.Бямбацогт “…За, ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. З.Энхболд даргын микрофоныг өгье”.

ЕТГ-ын дарга З.Энхболд “…Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна”.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “…Тэгэхээр түрүүнд бид нар энэ дээр нэлээд ярилцсан. Тэгээд яах вэ, “Төслийн 2 дугаар зүйлийг хасах” гээд санал хураагдчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болоод явчихна. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчих учраас түүнтэй холбоотой, холбогдох зохицуулалтуудыг холбогдох органик хуулиудад хийж явах бололцоо, боломж бүрдээд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явах бололцоо, боломж нь бүрдчихнэ гэж үзэж байгаа”.

 

Х.Тэмүүжин: Одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй

Энэ асуудлаар АН-ынхан ч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “…Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. Зөвхөн нэг удаа зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй” гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл “…Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “Нэг удаа” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна” гэж байв.

 

З.Энхболд: “Эрдэнэт үйлдвэр”, Тавантолгой, Үндсэн хууль…

Үндсэн хуулийн энэ зүйл заалтаар Цэцэээс гадна нийгэмд маргаан үүсч, улстөрчид болоод хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ, үгүй” гэсэн тайлбараар жил тойроод маргалдлаа.

Мэдээж хэрэг, энэ асуудлыг Цэц шийднэ. Цэг тавина. Цэцийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдрал дээр хэрхэн буулгаснаа харуулна. Хууль зүйн талаасаа хамгаалах уу, алдах уу гэдэг “хаалгач”-ийн үүргийг гүйцэтгэнэ. Улстөржсөн байр сууриас харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сар гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэхийг тодорхойлно.

Энэ сацуу 2019 оны тэр нэгэн өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын хэрэгжих хугацааг наашлуулах санаачилга гаргасан З.Энхболдыг шүүмжлэх, бас дэмжих хандлага олон нийтийн дунд байна.

З.Энхболдын энэ үйлдлийг нэг талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын даргаар ажиллаж байхдаа дахин нэр дэвших боломжийг нь хаачихаад явсан гэдэг шүүмжлэл байна. Энэ утгаар З.Энхболд нь Х.Баттулгад гай тарьчихсан болж таараад байгаа юм.

Гэхдээ З.Энхболд улстөрчийн хувьд өөрийнхөө шийдвэр дээр хатуу зогссоор ирсэн нэгэн. Хорь гаруй жилийн тэртээ ТӨХ-нд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” дээр очиж “…Төр өмчөө мэддэг байх ёстой” гээд тухай үед явагдаж байсан нэгэн том операцыг таслан зогсоож байв. Мөн дөрвөн жил гаруйн өмнө алдагдах гэж байсан Тавантолгойн ордыг үлдээх тал дээр хатуу зогссон. Энэ мэт олонд таалагдах гэдэггүй ч байр суурь нь олон нийтийн талд байсаар ирсэн нь үнэн юм. Тэгэхээр том агуулгаараа З.Энхболдын дээрх үйлдлийг Герман эрдэмтний хэлснээр “…Дээрээ зөвхөн хөх тэнгэртэй” Монгол Улсын Үндсэн хуулийн талд зогссон гавьяа ч гэсэн болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.14 ЛХАГВА № 75 (6552)

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа