Бидэнтэй нэгд

Улс төр

Цэцийн шийдийн дараа: Цэц, УИХ, Х.Баттулга, АН, ХҮН…

Нийтэлсэн

2021.4.16-НД ЦЭЦ ДЭЭР ЮУ БОЛОВ?

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үгүйг Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд хэлэлцэв. Үүнийг хэлэлцэх хурал өдрийн тал гацсан. Учир нь, өглөө 8:30 цагт товлогдсон хуралд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ирсэнгүй. Цэцийн 29 жилийн түүхэнд ингэж хуралдаанаа бойкотолсон Цэцийн гишүүн гарч байсангүй. Ц.Нанзаддорж анхных нь ажээ.

Ингээд Цэцийн удирдлагуудын шийдвэрээр бүрэлдэхүүнийг өөрчилж Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилов. Энэ бүрэлдэхүүнээр 15:00 цагаас хуралдаж гурван цаг гаруй хэлэлцэв. Дам утгаараа “…Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” гэсэн 02 тоот дүгнэлтийг гаргалаа.

Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно.

Энэ хооронд Цэцийн гадна болоод цахим сүлжээнд Цэцийн гишүүдийг эсэргүүцсэн “жагсаал” болж байв. МоАХ-ны харьяалал бүхий зарим хүн хатуу хөл хорионы дэглэм зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулсан гэх мэдээлэл бий. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цэцийн зарим гишүүнд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээллүүд зарим хэвлэлээр цацагдсан.

Ер нь бол Цэцийн гишүүн, “гаднын этгээд”, ер нь хэн ч бай Цэцийн үйл ажиллагааг тасалдуулахыг хуулиар хорьсон. Хариуцлага хүлээлгэдэг.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно” гэж бий.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ өөрөө хэдхэн сарын өмнө, тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг батлалцсан Т.Доржханд нар “…Үндсэн хууль зөрчлөө” гэж Цэцэд мэдээлэл гаргасан. Цэц маргаан үүсгэсэн. Цэц дээр УИХ-ыг Н.Энхболд төлөөлж орсон.

Ялагдсан. Т.Доржханд нар “…Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж мэдээлэл гаргажээ.

Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад эдгээр заалтыг хүчингүй болгоно гэсэн үг. УИХ бол МАН шүү дээ.

Харин Цэц “… Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлэн, 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” хэмээн шийдвэрлэв.

Цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “… “Нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг”, 5.4-т “…50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байсан. Энэ заалтууд өнгөрсөн баасан гарагаас түдгэлзэж байна. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад эдгээр заалтыг хүчингүй болгоно гэсэн үг. УИХ бол МАН шүү дээ.

Х.БАТТУЛГЫН “ТЭГШИТГЭЛ”-ИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВЧ, БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХОЁР ЖИЛ СУНГАХ ҮҮ?

Ерөнхийлөгч Х.Баттулга бол 2019 онд араараа тавиулсан хүн. ЕТГ-ын дарга нь УИХ дээр орж очоод хэрэгжих хугацааг наашлуулах санал өгчихсөн. Энэ саналыг УИХ-д оруулсан З.Энхболдод талархлын үгс дайж байгаа явдал нэлээд үзэгдэж байна. Үндсэндээ Ерөнхийлөгчийн байр суурь УИХ-д ингэж орж ирсэн юм. Харин Х.Баттулга өнөөдрийг хүртэл энэ хаалтыг анзаарахгүй явсан гэхээр бас л түүхийгээрээ улстөрч болж таараад байна. Гэхдээ оройтсон ч гэлээ чадлаараа эсэргүүцэв. Барсангүй. Барахад хүнд л дээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буй бололтой. Тэр дараагийн алхмаа хийж эхэлсэн гэж байна.

Тэгэхээр Х.Баттулга дээр хоёр жилийг нэмнэ гэвэл өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн найман жил ажилласан хоёр Ерөнхийлөгчөөс яаж хоёрыг хасах уу, дөрвөн жил ажилласан хоёр Ерөнхийлөгч дээр яаж хоёр жилийг нэмэх вэ гэдэг марзан “хана” босч ирнэ.

Тодруулбал, нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “…Зөвхөн нэг удаа зургаан жил” гэж байгаа бол энэ жил дуусах дөрвөн жилийг сунгаж, 2023 оныг хүртэл зургаан жил болгох ёстой гэсэн байр суурь гэх үү, санал гэмээр юм уу асуудлыг Ерөнхийлөгчийн талаас тавьж эхэлсэн бололтой.

Гэхдээ энэ бас л хана мөргөх магадлал өндөр. Ер нь бол боломжгүй. Учир юу гэвэл, Үндсэн хуулийн энэ өөрчлөлт Х.Баттулгаас өмнөх дөрвөн Ерөнхийлөгчид ч хамааралтай тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр Х.Баттулга дээр хоёр жилийг нэмнэ гэвэл өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн найман жил ажилласан хоёр Ерөнхийлөгчөөс яаж хоёрыг хасах уу, дөрвөн жил ажилласан хоёр Ерөнхийлөгч дээр яаж хоёр жилийг нэмэх вэ гэдэг марзан “хана” босч ирнэ. Тэгэхээр Х.Баттулгын зүгээс гарсан гэх “тэгшитгэлийн санал” явахгүй нь бололтой.

ХҮН СОНГУУЛЬД ОРОХ УУ?

ХҮН-ынхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн заргыг Цэцэд гаргаж, эцсийг нь үзлээ. Үүнтэй холбоотойгоор энэ намынхан тултлаа “цус”-аа шинжлүүлэх шиг болов. ХҮН бол УИХ-д суудалтай. Тэгэхээр улс төрийн дараагийн алхам нь Ерөнхийлөгчийн сонгууль байх нь тодорхой. Аль нэг намтай эвсэх үү. Эсвэл дангаараа оролцох уу. Удирдлагууд нь тайлбар хийж ирсэн ч дээрх асуултыг эцэслэсэн гэж хэлэхэд хэцүү. Юутай ч бие дааж оролцох болов уу гэж найдсан нэр дэвшихийг горилогчид ХҮН-ынхантай яриа тохироо хийж эхэлсэн гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Хэрвээ ХҮН хүн нэр дэвшүүлнэ гэвэл Д.Энхбат, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нараас нэгийг нь сонгох бололтой.

АН-ЫНХАН НЭГДЭХЭЭР УУЛЗАЦГААЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГЧИД НЬ ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ

Цэцийн шийдвэрийн дараа АН хамгийн их хөл хөдөлгөөнд оров. Баасан гаригийн орой АН-ынхан гурван ч хэсэг болж цуглаад сэм найрласан мэдээлэл байгаа юм. О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар, З.Энхболд, Р.Амаржаргал нар, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг дагасан гурван “бүлэг” болж яриа хөөрөө болцгоожээ. Улмаар “…Хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас дараагийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байна.

Б.Дамдин-Очир

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа