Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Зээлийн батлан даалтын санд банкны дамжлага шаардлагатай юу

Нийтэлсэн

Цаг үеийн хүнд үед хоёр их наядын хөтөлбөрийг харьцангуй хурдтай хэрэгжүүлэх нь 100 гаруй мянган ажлын байрыг алдах магадлалаас сэргийлж эдийн засаг эргэн сэргэх суурь нөхцлийг хадгалах давуу талыг бий болгох гэсэн хүлээлт өндөр байна. Зээл хэрэгжиж эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Гэвч тус зорилтот бүлэгтээ төдийлэн сайн хүрэхгүй байгааг шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ үр дүн I, II улирлын гүйцэтгэлээр тодорхой харагдана.

Өнгөрөгч сарын 22-ны байдлаар нийт 7356 иргэн, аж ахуй нэгжийн жижиг дунд бизнес эрхлэгч энэ зээлд хамрагдаж 525.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин үүнээс 22 аж ахуйн нэгж мөн ийм тооны иргэн барьцаа хөрөнгийн эх үүсвэрт хамрагдаж үүнд тус бүр 2.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь тус сангийн 20 хоногийн хугацаанд хийсэн ажил. Ингэхээр нэг хоногт 1-2, долоо хоногт 5-6 зээлдэгч, аж ахуйн нэгжид барьцаа хөрөнгийн батлан даалт үзүүлсэн болж байна. Өөрөөр хэлбэл, нийт 48 хүсэлт ирснээс дөрвийг нь боломжгүй гэж буцаажээ. Энэ нь 6.2 тэрбум төгрөг болж байна хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн.

Дээрх хугацаанд тус зээлд хамрагдах гэсэн 12049 иргэн хүсэлтээ банкинд ирүүлснээс 7882 хүсэлтээс татгалзжээ. Эдгээр хүсэгчид барьцаа хөрөнгийн дутагдалтай гэдгээр зээл авах боломжгүй болсон гэдгийг Сангийн дэд сайд онцолж байсан. Нэг иргэн, аж ахуй нэгжид 50-500 сая төгрөг хүртэл зээл олгоно. Үүний 30-60 хувьд батлан даалт олгох ёстой. Эх үүсвэр дутагдалтай юу гэвэл үгүй, одоогоор 30 гаруй тэрбум төгрөг энэ санд байгаа. Яагаад энэ сангаас батлан даалт авч болохгүй байгааг хэд хэдэн эх сурвалжаас тодруулсан юм.

Нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сан иргэн, аж ахуйн нэгжээс хүсэлт хүлээж авдаггүй. Зөвхөн банкнаас ирүүлсэн саналын дагуу судалж батлан даалт гаргах гаргахгүй эсэхээ шийдвэрлэдэг байна. Тиймээс дээр хэлснээр долоо хоногт 5-6 -хан зээлдэгчид олгож байгаа аж. Банкнаас судлуулах хүсэлт ирээгүй бол бусад цагт нь энэ сангийнхан сул сууж байх жишээтэй. Гэтэл банкин дээр эдийн засагч нар нь ачааллаа даахгүй судлуулах материалаа бүрдүүлэх гээд цаг их авдаг талаар тус зээлийг Засгийн газрын шийдвэр гарснаас хойш хөөцөлдөөд бараагүй хэмээн мах боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч Н.Нямдорж ярьж байна. Эднийх 500 сая төгрөгийн зээл авахаар батлан даалтын сангаас 300 сая төгрөгийг хүссэн боловч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас зээлээ аваад түрээсэндээ өгчих юм байна гээд хасагдсан аж.

Мөн бизнес эрхлэгч н.Янжмаа жилийн 150 сая төгрөгийн орлоготой ч барьцаа хөрөнгийн дутагдалтай гээд мөн батлан даалтад орж чадаагүй аж. Учир нь өөрт нь барьцаанд нь нэг орон сууц, хашаа байшин байсан ч нэмж ах дүүгийнхээ үл хөдлөх хөрөнгөөс барьцаал гэсэн шаардлага тавьжээ. Тэгвэл энэ хүнд батлан даалтын сан яг хэрэгтэй санагдана. Энэ мэтээр олон бизнес эрхлэгч байгааг дурьдая.

Зээлийн батлан даалтын сангийн тавигдаж буй таван шаардлагад олон иргэн, аж ахуйн нэгж нийцдэг ч банк нь өмнөөс нь судалдаг нь тус сангаас батлан даалт авах боломжтой зээлдэгч нар хохирч байна гэж хэлж болохоор. Яагаад Зээлийн батлан даалтын сан, банк хоёр талаасаа судлах зэргээр ажлаа шуурхайлж болохгүй гэж. Нөгөөтэйгүүр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг” хэлнэ гээд тодоройлсон тохиолдолд бичил, жижиг, дунд гэж ангилсан хэсгийнхэн буюу зорилтот бүлгэд зарцуулагдах зээл ийнхүү эзэндээ очихгүй байгаа шалтгаан байна. Түүнчлэн гутал үйлдвэрлэгч иргэн П.Өнөр хэлэхдээ “Ажлын байрыг дэмжих гэдэг үгээр банкныханд аман дээрээ алгадуулчихаад байгаа юм. Учир нь ажлын байрыг хадгалах гэсэн үгэн дээр дэмжих бас нэмэгдүүлэх гэсэн бол ЖДҮ чин бидэнд олдож магадгүй л зээл байсан байна билээ. Дэмжих гэдэг үг байхгүйгээс хадгалах гэдэг үгэн дээр нээнтэглүүлчихсэн . ЖДҮ эрхлэгч бид болохоор ажлын байраа нэмэгдүүлэе, тоног төхөөрөмж авая , илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэе, чанар загвар төрлөө сайжруулая, гадаад зах зээлд гаргая, илүү олон хүний амь амьдарлыг авч явая гээд учраа хэлдэг . Гэтэл энэ заалтууд нь гурван хувийн хүүтэй зээлийн нөхцөлд нь нэг нь ч таардаггүй ээ” хэмээн ярьсан юм.

Энэ сарын 20-нд Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг мэдээлэл хийхдээ Өнгөрсөн долоо хоногт 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Үүний 490 бизнес эрхлэгч иргэн, 125 аж ахуйн нэгж хэмээн мэдээлсэн хэдий ч Зээлийн батлан даалтын сангаас үүний хэдэн аж ахуй нэгж, иргэн барьцаа хөрөнгийн хөнгөлөлт эдэлсэн нь тодорхойгүй долоо хоногийн хугацаанд нийт зээл авсан зээлдэгчдийн тоог мэдээлээд сууж таарахгүй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа