Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Тасралтгүй сэргэж буй гадаад худалдаа даян дэлхийн тогтвортой хүчин зүйлийг нэмэгдүүлж байна

Нийтэлсэн

7-нд, Хятадын Гаалийн Ерөнхий Газраас нийтэлсэн импорт, экспортын хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, Хятад улсын энэ оны эхний таван сарын импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 28.2% -иар өсөн нэмэгджээ. Үүнд экспорт 30.1%, импорт 25.9%-иар өссөн байна.

Хятадын гадаад худалдааны сэргэлт тогтвортой байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг, итгэл авчирч байна. Энэ нь Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг үр дүнтэй явагдуулж, эн тэргүүнд үйлдвэрлэлээ сэргээсэнтэй шууд холбоотой. Түүнчлэн Хятад улсын засгийн газар, ажил төрлийн салбар, аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин чармайлтаас салшгүй юм. Онцгойлон Хятад улсын засгийн газар цуврал бодлогыг цаг тухайд нь хэрэгжүүлснээр гадаад худалдааны компаниуд цар тахлын нөлөөг давахад хүчтэй дэмжлэг болсон юм. Мөн Хятадын гадаад худалдаа үргэлжлэн тогтвортой сэргэж багаа нь улс орнууд вакцинжуулалтын цар хүрээгээ тасралтгүй тэлж, олон улсын эрэлт хэрэгцээ сэргэж байгаатай ч холбоотой.

Хятад улсад өдгөө олон тооны захиалга хүлээж авсан гадаад худалдааны компаниуд цөөнгүй байна. Хятадын Худалдааны яамнаас 129 дэх удаагийн Гуанжөүгийн яармагт оролцогч 20 мянга гаруй компаниудын дунд явуулсан судалгаагаар, нийт компаниудын 43.2% нь гурван сараас дээш хугацааны захиалга аваад байна. Экспортын бараа бүтээгдэхүүний захиалга ихэссэний улмаас чингэлгийн эрэлт хэрэгцээ ч түргэн нэмэгдэж, зарим боомт дээр “чингэлэг олоход хэцүү” нөхцөл байдал үүсээд байна.

Сүүлийн үе Америк, Европын зарим орны боловсруулах салбарын хөгжлийн индекс үргэлжлэн өссөөр байгаа ба аж ахуйн нэгжүүдийнх нь эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь Хятад улсын экспорт, импортын өсөлтөд нааштай нөхцөл бүрдүүлж байна. Импорт, экспортын хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд үүнийг харуулж байна: Оны эхний таван сард Хятадын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 1.9%-иар өсөж, нийт экспортын үнийн дүнгийн бараг 60%-ийг эзлэв. Үүнд автомашины экспорт (явах эд анги багтаж байна) 95.8%-иар өсөж, мэдээлэл боловсруулах автомат төхөөрөмж, түүний эд ангийн экспорт 20.4%-иар өссөн байна.

Хятадын зах зээл тахлын эсрэг олон улсын тэмцлийг эмчилгээ, сэргийлэлт хамгаалалтын их хэмжээний тоног төхөөрөмж, эд материалаар хангах боломжтой бөгөөд улс орнуудын эдийн засгийн сэргэлтэд шаардлагатай нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээр хангах боломжтой гэдгийг Хятадын гадаад худалдааны салбарын хангамжийн асар том хүч чадамж дахин гэрчилж байна. Дэлхийн аж үйлдвэрийн гинжин холбоос, хангамжийн гинжин хэлхээнд Хятад улс нэгэнт орлож болшгүй чухал байр суурийг эзлэх болсон гэдгийг энэ бүхэн харуулж байна. Хятадын асар том зах зээл нь үндэстэн дамнасан компаниудын тойрч гарч чадашгүй ашгийн эх үүсвэр болсон нь мөн тодорхой юм.

Нийгэм13 секунд өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм2 минут өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм3 минут өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий6 минут өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент7 минут өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий14 минут өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент20 минут өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий21 минут өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм22 минут өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм23 минут өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий25 минут өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг26 минут өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ4 цаг өмнө

Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинтэй уулзав

CGTN мэдээ6 цаг өмнө

Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв

CGTN мэдээ6 цаг өмнө

Хятадын гадаад худалдааны уян хатан байдал хаанаас ирэв?