Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

БНХАУ зургаахан жилийн дараа эдийн засгаараа АНУ-ыг гүйцнэ

Нийтэлсэн

Коронавирусээс үүдэлтэй хямралын дараа эдийн засаг нь хурдацтай сэргэж буй орны нэг бол Хятад бөгөөд 2035 он гэхэд ДНБ-ээ хоёр дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж “Bank of America Global Research”-ийн Азийн эдийн засаг хариуцсан газрын дарга Хелен Циао онцолжээ.

Тэрбээр “CNBC”-д өгсөн ярилцлагадаа “БНХАУ ДНБ-ээ хоёр дахин өсгөхийн тулд ойрын 15 жилийн хугацаанд эдийн засгаа жилд дунджаар 4.7 хувиар өсгөх шаардлагатай. БНХАУ-ын хувьд эдийн засгаа ийм хэмжээгээр өсгөх нь хялбархан” хэмээжээ. Хелен Циао эдийн засгаараа дэлхийд тэргүүлж буй АНУ-ыг БНХАУ 2027-2028 онд гүйцнэ гэж таамаглаж байна. БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 2.3 хувиар тэлсэн. Харин Олон улсын валютын сан (ОУВС) Хятадын эдийн засаг энэ онд 8.1 хувиар өснө гэж таамаглаад буй. Тус сан АНУ-ын эдийн засгийг 5.1 хувиар өснө гэсэн таамгийг мөн дэвшүүлсэн.

Циао хүн амын хөгшрөлт, улс орны хөрөнгө оруулалтын өсөлтийн загвар гэх мэт нийтлэг асуудал Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах боловч төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Лондон хотод төвтэй CEBR (Centre for Economics and Business Research) стратегийн судалгааны байгууллага БНХАУ-ыг 2028 он гэхэд эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж тооцоолжээ. Тус байгууллагаас жил тутам гаргадаг уг тайланд дурдсанаар 2021-2025 онд Хятадын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 5.7 хувьтай байх бол 2026-2030 онуудад бага зэрэг удааширч, дунджаар жилд 4.5 хувийн өсөлттэй байх аж. Харин АНУ-ын эдийн засаг 2022-2024 онд жилд дунджаар 1.9 хувийн өсөлттэй байх бол 2024 оноос цааш жилийн 1.6 хувийн өсөлттэй байх тооцоо гарчээ. Энэ нь өмнө тооцоолж байсан хугацаанаас таван жилээр урагшилсан тооцоолол бөгөөд үүний гол шалтгаан нь КОВИД-19 цар тахал аж.

Өөрөөр хэлбэл, КОВИД-19 цар тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн уналт Хятадын талд сайнаар нөлөөлөхөөр байгаа аж. БНХАУ цар тахлыг богино хугацаанд амжилттай давж, эдийн засаг нь сэргэх шатандаа орсон бол өрнөдийн орнуудын эдийн засгийн сэргэлт урт хугацаанд сунжрах төлөвтэй байгаа юм. Япон улсын хувьд 2030-аад оны эхэн үе хүртэл дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын байр сууриа хадгалах ч Энэтхэгт гүйцэгдэж, дөрөвдүгээр байр руу шилжих юм байна. Энэтхэг 2016 онд ДНБ нь 8.7 их наяд ам.доллар байсан бол 2030 онд энэ тоо 19.5 болж, 2050 он гэхэд 44.1 их наяд болтлоо огцом өссөнөөр АНУ-ыг гүйцэж түрүүлэн, БНХАУ-ын дараа эрэмбэлэгдэх төлөвтэй байна. Үүний улмаас Герман дөрвөөс тавдугаар байрт шилжих ажээ. Одоогоор дэлхийд тавд бичигддэг эдийн засагтай Их Британи 2024 онд зургаадугаар байрт шилжих тооцоо гарсан байна.

Хэдийгээр Европын Холбооноос гарч, тусдаа хөгжих ч дижитал эдийн засгийн өсөлт нь тус улсын чадавхийг хэвээр хадгалж, 2035 он гэхэд Франц улсаас 23 хувиар том эдийн засагтай байх тооцоо гарчээ. Үүнээс гадна “Hurun Global Rich List”-ийнхэн өнгөрсөн онд төрсөн ам.долларын хоёр тэрбумтан тутмын нэг нь Хятадаас гаралтай байгааг онцолжээ. Тус улс өнгөрсөн онд 1058 тэрбумтантай байсан бол АНУ-д 696-д байв. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд 610 шинэ тэрбумтан төрсний 318 Хятадынх байна. Түүнчлэн тэрбумтнууд хамгийн их төвлөрсөн дэлхийн топ 10 хотын зургаа нь Хятадынх байгаагаас гадна Бээжин тэрбумтны тоогоороо тэргүүлсээр байна. “Hurun Global Rich List”-ийн ахлах судлаач Руперт Хогеверф “Сүүлийн нэг жилийн хугацаанд долоо хоногт найман ам.долларын тэрбумтан шинээр төрсөн” гэдгийг онцолсон байна.

КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий нийт урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн хямралд нэрвэгдэж байхад манай гарагийн хамгийн баян хүмүүс 2020 онд улам баяжжээ. Коронавирус нь эрүүл мэнд, жижиглэнгийн худалдааны салбарт тэрбумтнууд төрөхөд хамгийн их нөлөөлжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа