CRI Монгол радио
Дэлхийн энх тайвныг хамгаална
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
Mongol3-ны өдөр Хятадын ГХ-ны сайд Ван И Чинхуа их сургуульд Дэлхийн энх тайвны 9-р чуулганы нээлтийн ёслолд урилгаар оролцож, “Дэлхийн энх тайвныг хамгаалж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулъя” гарчигтай үндсэн илтгэл тавив.
Ван И хэлэхдээ, бид саяхан ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрлөө. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд анхаарлаа хандуулдаг бөгөөд дэлхийн хөгжил дэвшлийн бүх хүчинтэй хамтран урагшлахаа онцолсон юм гэжээ.
Ван И хэлэхдээ, ХКН ямагт энхийн хөгжлийг баримталж, шударга ёс, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэхийг баримталдаг. Хятад улс бүх хүн төрөлхтний хамтын үнэт зүйлсийн тухай үзэл баримтлалыг өвлөн уламжилж, аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлэн, улс орнуудтай хамтран урт удаан хугацааны энх тайван, нийтлэг аюулгүй дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.