Нийгэм
Дархан-Уул аймаг 9-нөөс ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭЭХ шийдвэр гаргалаа
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87-р хуралдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Тодруулбал, 2021.07.09-ний өдрөөс эхлэн
- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
- Голын эрэг, “Зулзага”, амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
- Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
- Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
- Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
- Гарсан шийдвэртэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
- ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг (2021.07.09)-ний өдрөөс эхлэн ажиллуулна.