Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Уханьд түүх давтагдаж, дахин хөл хорио тогтоох эрсдэл үүсэв

Нийтэлсэн

Цар тахлын хамгийн эхний хөл хорио Ухань хотод анх зарлагдсанаас хойш өдгөө яг нэг жил өнгөрч буй энэ үед Хятадад намжаад байсан халдвар дахин нэмэгдэж, түүх давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Хятад улсад өнгөрсөн нэг сарын хугацаанд цар тахлын 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдний дунд Британид үүссэн шинэ хувилбарууд ихээр тарж, сүүлийн 11 сарын хугацаанд байгаагүй хамгийн хүнд үе ирснийг зарлаад буй. Хамгийн олон шинэ халдвар бүртгэгдэж буй хотууд нь Хятадын дорно умард хэсгийн буюу Ухань хотоос 900 орчим км зайтай байгаа юм.

Байдал эгзэгтэй болохын хэрээр Хятадын эрх баригчид сонор сэрэмжээ нэмж, болгоомжилж, анх 2019 оны сүүлээр халдвар дэгдсэн Ухань хотод зарим нэг хязгаарлалтуудыг чангалжээ. Жишээлбэл, уушийн газар, ресторануудыг нийт хүчин чадлынхаа 25 хувиар ажиллахыг тушааж, ард иргэдийг бөөнөөр цугларахыг хориглосон байна.

Цар тахлаас сэргийлэхийн тулд гараа тогтмол угаах, зай барих зэрэг зөвлөмжүүдийг хуулж, буулгаснаа дахин хотын өнцөг булан бүрт шинээр наажээ. Мөн гудамж талбай бүрт нэг удаагийн амны хаалт, бээлий хаях тусгай зориулалттай хогны сав байрлуулж эхэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн хөл хориог санагдуулам цэнхэр амны хаалт, цэнхэр майхнууд, цэнхэр халаттай хүмүүс хотын өнцөг булан бүрт байгаа нь зарим иргэдийг ихээр түгшээж, түүх давтагдах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа аж.

Өдгөө 37 настай жолооч Ван Хуй “Уханийн иргэд бидний хувьд энэ бүхэн бараг дасал болж дээ. Би маш олон удаа шинжилгээ өгсөн. Тэр бүрд нь л хариу нь сөрөг гарч байлаа. Одоо би өгсөн шинжилгээнийхээ тоог үнэхээр санахгүй байна. Энэ бол бидний амьдралд бараг л хэвийн зүйл болсон доо” хэмээн ярьжээ.

Зарим иргэд энэ удаад дахин халдвар дэгдвэл хүмүүс туршлагатай болсон болохоор халдвар хамгааллын дэглэм сайн баримталбал өмнөх удаагийнх шиг ноцтой хөл хорио тогтоох шаардлагагүй хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр буюу энэ сарын 23-нд Уханьчууд 76 хоногийн турш нууцлаг вирус хөршүүд, хамаатнуудыг нь хөнөөж байгааг сонсохоос өөр юу ч хийж чадалгүй гэр гэртээ түгжигдсэнээс хойш яг нэг жил болсон билээ. Тиймдээ ч болзошгүй аюулаас сэргийлсэн уханьчууд халдварын тохиолдол бүртгэгдээгүй байхад ч халдвар хамгааллын дэглэмээ тууштай баримталсаар, зарим хүмүүс вакцин тариулсныхаа дараа ч өдөр бүр амны хаалт зүүж байхар төлөвлөж байгаа гэнэ.

Өдгөө ихэнх хүмүүс цар тахалтай амьдралын шинэ хэв маягтаа дасч, иргэд үргэлж зай барих, амны хааалтаа зүүж, гараа ариутгацгааж хэвшжээ. Хөл хорионоос болж ажилгүй болсон зарим хүмүүс ч шинэ ажил олж хийгээд, түүндээ хэдийн дасцгаажээ. Хотын гудамжуудад байрлах цагаан хоолойгоор Ухань хотыг “баатарлаг хот” хэмээгээд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг тогтмол сануулдаг болсон байна.

Гэвч сүүлийн үед нийслэл Бээжин хотыг тойрон оршдог Хэбэй муж тэргүүтэй зарим нутгуудад халдварын шинэ тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа юм. Ялангуяа Хятадын цагаан сар буюу ард иргэд нийтээрээ орон нутагт аялж, эцэг эх, хамаатан садантайгаа уулздаг баяр ойртож буй энэ үед цар тахлын халдвар эрх баригчдын хяналтаас гарч байгаа нь айдас дагуулж байгааг мэдээлж эхэлжээ. Учир нь өнгөрсөн жил зөвхөн Ухань хотод анхны тохиолдлууд бүртгэгдсэн байсан ч мөн л цагаан сар болж ард иргэд олноороо хөдөлгөөнд орсноос болж халдвар орон даяар, цаашлаад олон улсад тархаж хяналтаас гарсан билээ.

Харин энэ жилийн хувьд эрх баригчид 1.4 тэрбум иргэдээ аль болох гэртээ байхыг уриалж, Ухань хотод зарим их сургуулиудын оюутнуудын гэрт нь хариулахын тулд эртнээс амралтаа зарлаж байгаа гэнэ.

Цар тахлыг алдаж, олон улсад тараасанд зарим орнуудын зүгээс Ши Жиньпинд шүүмжлэлтэй хандаж байгаа ч эрх баригчид дотоодын халдварыг тогтоон барьж, өөрсдийн зохион бүтээсэн вакцинаа хэрэглээнд нэвтрүүлж, зарим оронд нийлүүлж эхэлсэнд ихэнх ажиглагчид ам сайтай байгаа.

Ялангуяа Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эрх баригч Коммунист намын дарга Ши Жиньпиний алдаа гэж нэг ч дуугаралгүй үргэлж гаргасан бүх амжилтуудыг дурьдаж, “Вирусийн эсрэг ард түмний дайны манлайлагч” хэмээн цоллож байгаа гэнэ. Түүнчлэн зарим хэвлэлээр Ши Жиньпин эх орноо олон улсад үлгэр жишээ болгон харуулж чадлаа хэмээн онцлоод “Тэрбээр эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэдгийг олон улсад ойлгуулж чадлаа. Тэрбээр бүх ард түмнийг хүч чадал, найдвартай байдлаараа аз жаргалд хөтлөн вирусийн эсрэг дайнд ялж чадлаа” хэмээн бичих болжээ.

ХЯТАДУУД, УХАНЬЧУУД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДЭЭ  “МАРТЖЭЭ”

Ард иргэд ч түүнийг үнэлж, баатар мэтээр хүндлэх болсон байна. Гэвч хамгийн анх халдварын тухай эмч нарт анхааруулсан, түүнээсээ болж шийтгүүлсэн эмч нарын нэг Ай Фен, эрх баригчдын эсэргүүцлийг үл тоон цар тахлын вирусийн генийн бүтцийг нээж, олон нийтэд дэлгэсэн вирус судлаач Жан Ёнжен, цар тахлын аюулын тухай эрх баригчдаас өмнө иргэдэд анхааруулсан, хожим өөрөө цар тахлаар нас барсан эмч Ли Венлиан нарын талаар хэн ч дурсахаа байжээ.

Харин зарим хүмүүс засгийн газрын мэдээлж байгаа тоо баримтуудад эргэлзэж байгаагаа илэрхийлж байгаа гэнэ. Жишээлбэл, оршуулгын газрын ойролцоо оршуулгын барааны дэлгүүр ажиллуулдаг иргэн өдөрт дор хаяж 10 удаа оршуулга болж байгаа нь цар тахлын өмнөх үеийнхээс олон байгааг анхааруулаад, цар тахал өдгөө ч Ухань хотод байсаар байна хэмээн үзэж байгаагаа тайлбарлажээ. Мөн Ли эмчийн ажиллаж байсан эмнэлгийн ойролцоо кофе шоп ажиллуулдаг Лю Женю цэсэндээ “Шүгэл үлээгч” нэртэй кофе нэмжээ. Үйлчлүүлэгч нар тус кофеноос дөрвийг захиалбал шүгэл дагалдуулж өгдөг гэнэ. Тэрбээр “Бид Ли эмч тэргүүтэй жинхэнэ баатруудыг санан дурсах хэрэгтэй. Гэхдээ болгоомжлох үүднээс санаагаа шууд илэрхийлж болохгүй” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр цар тахлын Хятад дахь халдварын жинхэнэ тоо албан ёсны мэдээллэс 10, 20 дахин өндөр байсан гэдэгт итгэдэг гэнэ.

Мөн сүүлийн үед Хятадын халдварт өвчин судлал, сэргийллийн төвөөс хийсэн судалгааны тайланд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 4 хувиас илүү нь биедээ эсрэг биеттэй болсон талаар дурьдсанаас харахад Ухань дахь халдварын тоо засгийн газрын мэдээлсэн 50 мянга гэх тооноос даруй 10 дахин өндөр байсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн баттай эх сурвалж мэдээлсэн байна.

Өдгөө Хятад орон даяар вакцинжуулалтыг эхлүүлснээс Ухань хотод л гэхэд 40 гаруй эмнэлэг вакцин тарих ажил зохион байгуулж байгаа гэнэ. Хятад нийт 15 сая буюу нийт хүн амынхаа нэг хувийг вакцинжуулаад байгаа юм. Цаашид эрх баригчид хоёрдугаар сарын 12 буюу Хятадын цагаан сар гэхэд 50 сая хүнийг вакцинжуулсан байхаар зорьж байгаа аж. Гэвч дотоодын халдвар дахин нэмэгдэж байгаагаас болж хүмүүсийн итгэл үнэмшил суларч, вакцины үйлчилгээнд эргэлзэх хүмүүс ч олширч байгаа гэнэ.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа