CRI Монгол радио
Гадаад хөрөнгийн сөрөг жагсаалтыг үргэлжлэн багасгана
Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны холбогдох хариуцлагатан хэлэхдээ: 2021 онд Хятад улс гадаад хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг улам багасгаж, гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын орчныг үргэлжлэн шилдэгжүүлнэ гэжээ.
8-нд Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Нин Жижэ Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: “Энэ онд бид гадаад хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг улам багасгаж, үйлдвэрийн салбарын нээлттэй байх арга барилыг бэхжүүлж, үйлчилгээний салбар эмх цэгцтэйгээр улам нээлттэй байхыг дорвитой ахиулж, тэргүүний технологи, удирдлагын туршлага болон худалдааны загвар зэргийг нэн өргөнөөр татан оруулж, дээд түвшинд нээлттэй байх байдлаар дамжин эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулна. Түүнчлэн чөлөөт худалдааны туршиц бүсийн энэ талаарх гүйцэтгэх үүргийг нэн бадруулж, үргэлжлэн тэргүүн эгнээнд явуулах болно” гэжээ.
Нин Жижэ хэлэхдээ: Хятад улс бас гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын салбарыг үргэлжлэн өргөжүүлж, гадаад хөрөнгийн том чухал төслүүдийн хэрэгжилтийг дорвитой ахиулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авсны дараа, ард иргэдийн ашиг олгомжийг бүх талаар биелүүлнэ гэжээ.