CRI Монгол радио
Хятадын эмчилгээний багийнханд талархал илэрхийлэв
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ: Экваторын Гвинейн ерөнхий сайд Обама 8-нд Экваторын Гвинейнд тусламж үзүүлсэн Хятадын 31 дэх эмнэлгийн багийн Бата багийнхантай утсаар ярьж, Батагийн дэлбэрэлтийн ослын үеэр бэртсэн хүмүүсийг аврах, эмнэлгийн хэрэгсэл хандивласанд талархал илэрхийлсэн байна.
7-ны үдээс хойш, Экваторын Гвинейн хамгийн том хот Бата дахь цэргийн бүсийн зэвсэг хадгалах байгууллага хариуцлага алдсанаас болж дэлбэрэлтийн хэрэг гарчээ. Экваторын Гвинейн албаны мэдээллээр, 8-ны өдрийн байдлаар ослын улмаас 98 хүн амиа алдаж, 615 хүн бэртэж шархадсан байна.
Хятадын эмнэлгийн багийн Бата дахь салбар түүнчлэн БНХАУ-аас Экваторын Гвинейд суугаа элчин сайдын яам, БНХАУ-ын Бата дахь Ерөнхий консулын газартай холбогдож байдлыг ойлгосны даруйхан яаралтай тусламжийн төлөвлөгөө хэрэгжүүлж, шархадсан хүмүүсийг аврах ажилд оролцжээ.