CGTN мэдээ
Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф байр сууриа илэрхийлжээ

Синьхуа агентлагийн мэдээ: Ираны царцаагдсан хөрөнгийг БНСУ чөлөөлөхийг хориглоно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлснийг 11-нд Ираны Гадаад харицлааны сайд Жавад Зариф шүүмжилжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Антони Блинкен 10-нд Америкийн Төлөөлөгчдийн танхимын гадаад харицлааны комиссын сонсгол хуралд оролцохдоо, Иран улс эн түрүүнд Ираны цөмийн асуудлаарх гэрээг дахин шинээр хэрэгжүүлэх хэрэгтэй, эс бөгөөс АНУ Иранд тавьсан хоригоо сулруулахгүй, түүнчлэн БНСУ царцаан хураасан Ираны хөрөнгийг чөлөөлөхийг үргэлжлэн эсэргүүцэнэ гэжээ.
Жавад Зариф 11-нд нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлж, Америкийн шинэ засгийн газар өмнөх ээлжийн засгийн газрын “дарамт шахалт үзүүлэх” ялагдсан бодлогыг үргэлжлүүлэхгүй харин дипломат арга зам эрэлхийлэхэд бэлэн байна гэж илэрхийлсэн, гэтэл Антони Блинкен БНСУ Ираны зөвхөн хүнсний бүтээдэхүүн, эм бэлдмэл худалдан авахад ашиглах хөрөнгийг царцаагдсан байдлаас чөлөөлөхийг нь хориглоно гэж хэлсэн байна. АНУ хоригоо цуцалж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх нь асуудлыг шийдвэрлэхийн цорын ганц арга зам хэмээн Ираны тал үзэж байна гэжээ.
АНУ Иранд тавьсан хоригоо өргөтгөсөн нөлөөний улмаар БНСУ-ын хоёр банк 2019 оны 9-р сард их төлөв 7 тэрбум ам.доллар бүхий Ираны талын хөрөнгийг царцаасан бөгөөд эдгээр хөрөнгө нь Иранаас БНСУ-д газрын тос экспортлон олсон хөрөнгө юм байна. БНСУ, Иран энэ оны 2-р сарын сүүлчид энэ хөрөнгийг чөлөөлөх талаар гэрээ байгуулжээ. Гэтэл уг гэрээг хэрэгжүүлэхэд АНУ-ын зөвшөөрлийг авах шаардлагатай гэж БНСУ-ын тал хэлжээ.
