CRI Монгол радио
Дэлхий нийт Хятадын ядуурлыг бууруулсан туршлагаас суралцах ёстой
Энэ оны Хятадын “Хоёр Чуулган”-ы үеэр нийтэлсэн ядуурлыг бууруулсан амжилт, хөдөө тосгоныг хөгжүүлэхэд хэрэгжүүлсэн арга туршлага нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Туркийн судлаач Төгрөл Кескин хэлэхдээ, Хятадын ядуурлыг бууруулсан ажил нь дэлхий нийтийн суралцах үлгэр жишээ байх ёстой гэжээ.
Төгрөл Кескин 2016 оны 9-р сараас эхлэн Шанхайн Их Сургуульд багшилж байгаа бөгөөд тэртээ 2005 онд анх урилгаар Хятад улсад айлчилж, Хятадын олон нутгаар аялж байжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс ядуурлаас ангижрах явцад ХКН-ын гишүүд чухал үүрэг гүйцэтгэж, ард түмнээ дайчлан ядуурлаас хүчирхэг, орчин үеийн хөгжилд хүрэхэд ихээхэн хүчин зүтгэл үзүүлсэн. Миний багшилж буй сургууль жил хүрэхгүй хугацаанд сургуулийн шинэ байрыг барьж байгуулан, сурагчдын тоо ч жил хүрэхгүй хугацаанд 10 мянгаар нэмэгдсэн. Эдгээр нь бүгд Хятадын хурдтай хөгжлийг харуулж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, саяхан өндөрлөсөн “Хоёр чуулган”-ы үеэр Хятад улс “14-р таван жилийн төлөвлөгөө” болон 2035 оны алсын хараа хөтөлбөрийг хянан баталсан юм. “14-р таван жил”-ийн хугацаанд Хятад улсын хөгжил урьд урьдынхаас илүү сайн байх болно гэдэгт итгэж байна гэжээ.
Н.Пүрэвжав