CGTN мэдээ
Америкийн талын “хориг арга хэмжээ” гэгч нь хий хоосон дуулиан төдий юм

17-нд Америкийн Төрийн департамент Хятад улсын хэсэг албан тушаалтанд тавьсан хоригоо чангатгана гэсэн бөгөөд тэднийг “Хонконгийн дээд хэмжээнд өөртөө засах байдлыг сулрууллаа” хэмээн муулжээ. “Урт гараа сунган удирдах” иймэрхүү ноёлогч үзлийн үйл ажиллагаа нь Хятад улсын дотоод засаглалд илээр хөндлөнгийн оролцоо хийж, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг уландаа гишгиж, хүмүүсийн санаа зорилтоос няцсан тул ямар ч үр дүнд хүрэхгүй бөгөөд бүрмөсөн хий хоосон дуулиан төдий юм.
Үнэн хэрэгтээ Америкийн талын энэ үйлдэл бол хүмүүсийн санаанаас гадуур зүйл биш. Учир нь хориг тавих иймэрхүү эсэргүүцэлдэх арга барил бол уулаасаа АНУ ноёлогч үзлээ хэрэгжүүлсээр ирсний арга хэлбэр байсаар ирэв. Ноднингийн 7-р сард Америкийн тал “Хонконгийн өөртөө засах тухай хуулийн төсөл” гэгчид гарын үсэг зуран хууль болгож, Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг гүтгэн доромжилж, хориг тавина хэмээн Хятадын талыг сүрдүүлсэн юм. Дараа нь Америкийн тал багц олон “хориг арга хэмжээ” гэгчээ хэрэгжүүлсэн боловч энэ нь ямар ч үр дагавар үүсгэж чадаагүй.
Үүний адилаар энэ удаад Америкийн тал “Хонконгийн өөртөө засах тухай хуулийн төсөл” гэгчид үндэслэн хэрэгжүүлж буй “хориг арга хэмжээ” нь үр дүнд хүрэхгүй нь лавтай, харин эсрэгээр Америкийн талын хориг тавьсан нэрсийн жагсаалтад орсон тэдгээр Хятадын талын албан тушаалтнууд зөв зүйл бүтээснийг олон улсын хамтын нийгэмлэгт гэрчилж өгөх болно.
Америкийн талын мэдэгдлийн агуулгаас үзэхэд, хориг тавина гэгчийн шалтгаан нь ямар ч үндэслэлгүй байна.
Жишээлбэл, Хонконгийн дээд хэмжээнд өөртөө засахын асуудлыг нэрлэж болох юм. Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэнээс хойш Хятад улсын төв засгийн газар “нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо засах”, дээд хэмжээнд өөртөө засах зарчмыг гуйвшгүй хэрэгжүүлсээр ирэв. Энэ удаад Хятад улсын дээд эрхэт байгууллага Хонконгийн онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд Төв засгийн газраас Хонконгид хандсан бүх талын засаглалын эрхийг сайтар баталгаажуулахыг онцолсны зэрэгцээ Хонконгийн хуулийн дагуу олгогдсон дээд хэмжээнд өөртөө засах эрхийг ч хүндэтгэн баталгаажуулсан юм.
Үүнд “нэг улс” бол “хоёр зүйлийн систем”-ийн урьдач нөхцөл, үндэс суурь мөн гэдгийг дурдах шаардлагатай байна. Ямарваа нэгдмэл бүрэн эрхэт улс орны хувьд, орон нутгийн захиргааны сонгуулийн тогтолцоог төв засгийн газраас шийддэг. Америкийн зарим улс төрчид Хятад улс Хонконгийн онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгосныг “Хонконгийн дээд хэмжээнд өөртөө засах байдлыг сулрууллаа” хэмээн муулж буй нь бүрмөсөн хуурамч яриагаар хүмүүсийг төөрөгдүүлж, зориудаар гүтгэж буй явдал юм.
Өдгөө, олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын Хонконгтой хамаатай бодлогыг нийдэмдээ дэмжиж байна. “Хориг тавих шидэм” дэлдэж буй Америкийн тэдгээр улс төрчдийг гаднаас нь харахад их сүртэй мэт боловч үнэндээ аргаа барж байна. “Хориг тавих” гэгч нь хий хоосон дуулиан гаргах улс төрийн шоу төдий.
Тайвань, түүнчлэн Хонконг, Шиньжянтай холбоотой асуудал бол Хятад улсын дотоод хэрэг бөгөөд Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд холбогдох тул Хятад улсын амин чухал ашиг сонирхолыг Америкийн тал хүндэтгэж, үг яриа үйл ажиллагаагаа хянуур тунгаан бодолцох ёстойг Хятадын тал олонтаа онцолсон юм. Гэтэл Америкийн талын Хонконгтой холбогдуулсан “хориг арга хэмжээ” гэгч нь Хятад, Америкийн харилцаа зөв замд буцан ороход ашиггүй нь илт байна.
Хятад Америк тун удалгүй Алякад “2+2” дээд хэмжээний уулзалт зохиохоор байна. Америкийн тал хэрэв Хятадын талтай нүүр уулзан ярилцаж үр дүнд хүрэхийг үнэнхүү зорьж байвал чин үнэнчээ харуулж, хэлэлцээ болон хоёр талт харицаагаа сайжрахад ашигтай зүйл илүүхэн хийх ёстойгоос биш харин үүний эсрэгээр байх ёсгүй юм.
Хятад Америкийн харилцаа улам хурцдахыг Хятадын тал хүсэхгүй байна, гэхдээ бусдаас өөрт чиглүүлсэн үйл ажиллагаанд хариу барих л болно. Америкийн талын Хонконгтой холбоотой “хориг арга хэмжээ” гэгчийн талаар Хятадын тал байдлыг үзэж хүчтэй хариу арга хэмжээ авах болно. Ингэх нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг тусаа гуйвшгүй хамгаалж буй явдал бөгөөд олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сайтар хүндэтгэж, цаашлаад ноёлогч үзлийн үйл ажиллагаанд хүчтэй хариу барих явдал юм.
