CRI Монгол радио
Үргэлжлэн Хятадыг эсэргүүцвэл өөрийгөө улам ганцаардуулна гэжээ
Австралийн улс төрийн тойм сэтгүүл “Independent Australia” 3-р сарын 23-нд өгүүлэл нийтэлж, 1969 онд, засгийн газар анх Сидней хотноо нисэх онгоцны хоёр дахь буудал барих тухай судлан авч хэлэлцэж байсан бол, бүр сүүлээр 1986 онд газраа сонгож, дахин 25 жилийн дараа шав тавьсан байдаг. Харин Хятад улсад жил болгон нисэх онгоцны 8 буудал шинээр ашиглалтад орж, барилгын төсөл төлөвлөгөө боловсруулахаас ашиглалтад шилжүүлэх хүртэл дунджаар 2 жил л хэрэгсэж байна. Тэгвэл Австрали яагаад хүчээ төвлөрүүлэн эдгээр ажлыг хийж чадахгүй байна вэ?
Үүний хамгийн гол шалтгаан нь манай засгийн газар Америкийг дэндүү царайчилж, Хятад улсын хөрөнгө оруулалтыг хаалганыхаа гадаа хашсаных юм. Эмгэнэлтэй нь Америкчууд ч биднийг элэглэж байна. Үхээнц дорой, залхуу засаглал болон голч шударга бус байр суурь, үйлдэл нь өнөөгийн засаг баригчдын хамгийн тод дүр төрх болоод байна. Австрали улс ерөөс ийм залхуу ерөнхий сайдтай байж байгаагүй. Түүний хувьд “хөрөнгө мөнгө модон дээр ургадаг”. Харин ч ажлын байр, бодит эдийн засгийн тухай “таг”. Австралийн засгийн газар Хятад улсын хөгжлийн эрч хүчээ эмээж байна. Хятадууд Австралийн хэвлэл мэдээллийн мэдээ мэдээллийг алдалгүй анхаарч байна. Хамгийн чухал нь Хятадууд биднээс илүүтэйгээр биднийг ойлгож байна. Манай улс төрчид Моррисоны хайнга үйлдлийг хаацайлахаар зүтгэж байна. Энэ нь байдлыг улам эвгүй болгох нь гэсэн үг юм. Яг үнэндээ юу болсныг манай засгийн газар мэдэхгүй байна. Ямартай ч Хятад улс биднээс холдсоор, Азийн бусад улс орон, бүс нутгууд биднээс зайгаа барьсаар. Хэрвээ бид үргэлжлэн Хятад улсын эсрэг зогсох юм бол эцсийн эцэст өөрийгөө ганцаардуулж өнчрүүлэхээс өөр гарцгүй гэжээ.