CRI Монгол радио
БНХАУ-ын“Таван жилийн төлөвлөгөө”
Саяхан өндөрлөсөн Хятадын “хоёр чуулган” , тухалбал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын чуулган ба Ул Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны чуулган Хятад улсын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтын шинэ аяныг эхлүүлсэн “14-р таван жилийн төлөвлөгөө” -г хэлэлцэж баталжээ. 1953 оноос өнөөг хүртэл Хятад улс таван жилийн нийт 13 төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, БНХАУ анх байгуулагдах үеийн ядуу хоосон байдлаас дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хөгжсөн байна.Таван жилийн төлөвлөгөө бүрийн түүх бол Хятадын түүхэн хөгжлийн бодит тусгал юм. Мөн Хятад улсын тогтолцоо ба засаглал хэрэгжилтийн өвөрмөц давуу талыг харуулж байна.
Дэлхийн ихэнх улс орнууд төлөвлөлтийн системтэй байдаг боловч төлөвлөгөө нь бүрэн хэрэгжиж чадах улс орон цөөн байдаг бөгөөд төлөвлөлт нь үндэсний засаглалд ийм чухал үүрэг гүйцэтгэж чаддаг нь ховор юм. ХКН-ын ерөнхий удирдлага, төлөвлөлтийн менежментийн системийг тасралтгүй сайжруулснаар хөгжлийн төлөвлөлтийг үе үеийн удирдлага дамжин нэг чиглэлд тасралтгүй ахиулах боломжтой болжээ. Хятад улс өнөөдрийн ололтт амжилтад хүрсэн нь “таван жилийн төлөвлөгөө” -г шинжлэх ухааны аргаар боловсруулах, хатуу чанга мөрдөн хэрэгжүүлсэнтэй салшгүй холбоотой юм. Монгол улсын төр засгийн удирдлагууд манай сурвалжлагчид ярилцлага өгөх үеэр, Хятад улсын таван жилийн төлөвлөгөөний талаар олон удаагаа дурьдаж байсан бөгөөд энэ нь бодлогын залгамж чанар, бодитой хэрэгжилтийг ахиулж, үүнээс туршлага судлан, хамтран ажиллах илүү их боломжийг эрэлхийлнэ гэдээ илэрхийлж байв.
Хятад улсын “таван жилийн төлөвлөгөө” -ний түүхийг эргэн харахад ойролцоогоор гурван үе шаттайгаар хөгжиж иржээ. Эхнийх нь 1953 онд БНХАУ-ын анхны “Таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээс, 1978 онд шинэчлэл нээлттай бодлого эхлэх хүртэлх үе. Уламжлалт төлөвлөгөөт эдийн засгийн энэ үеэр Хятад улс нийт таван “таван жилийн төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлжээ. Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтын гол үүрэг бол аж үйлдвэржилтийн үйл явцыг түргэтгэх явдал юм.
Хоёр дахь шат нь 6-р таван жилийн төлөвлөгөөгөөс 10-р таван жилийн төлөвлөгөө хүртэлх шинэчлэл, нээлттэй бодлого эхэлсний дараах үе юм. Энэ хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд, үр ашиг нь хүлээлтээс бүгд давж, эдийн засаг нь хурдацтай өсөлтийн шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шат руу шилжжээ.
2006 он, тухайлбал “Арваннэгдүгээр таван жилийн төлөвлөгөө” эхэлснээр Хятад улс төлөвлөгөөт эдийн засгаас социалист зах зээлийн эдийн засагт шилжсэн гүнзгий өөрчлөлтийн шат үед оржээ. “13-р таван жилийн төлөвлөгөө” -ний үеэр Хятад улс инновац, зохицол, ногоон хөгжил, нээлттэй байдал, хуваалцах эдийн засаг гэсэн таван хөгжлийн шинэ үзэл баримтлал бүхий эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахыг санал болгов. Мөн “13-р таван жилийн төлөвлөгөө” дуусах үеэр, Хятадын ДНБ100 их наяд юаниас давж, ядууралтай тэмцэх ажил бүх талаар амжилтад хүрчээ.
ХКН улс иргэдээ дайчлан тасралтгүй шинэ хөгжил, шинэ амжилтад хүрэхийн тулд “таван жилийн төлөвлөгөө” -г үр дүнтэй боловсруулан гаргадагийн гол шалтгаан нь энэ төлөвлөгөө урт хугацааны судалгаа, практикт үндэслэсэн шинжлэх ухааны зохицуулалт байхад оршино. Хөгжлийн олон үе шатанд томоохон асуудлуудтай тулгарах үед ХКН стратегийн тохируулалт хийж, нийгмийн бүх боломжийг дайчлан, хөгжлийг тал бүрээр баталгаажуулдаг.
Хятадын коммунистуудын анхны зорилго бол Хятадын ард түмэнд аз жарглыг эрэлхийлж, Хятадын үндэстнүүдийн хөгжил цэцэглэлтийг биелүүлэх явдал юм. “Таван жилийн төлөвлөгөө” -нд хөгжил нь ард түмэнд зориулагдсан бөгөөд хөгжлийн үр шимийг хүн нэгбүрд хүртээхийг бодож, нийгмийн хүлээлт, иргэдийн үзэл бодол, шинжээчдийн дүгнэлтийг төлөвлөлтөд бүрэн тусгаж байдаг. Ард түмэнд үйлчлэх зорилго, ард түмнээр төв болгосон улс төрийн байр суурь нь Хятадын стратегийн төлөвлөлтийн тогтвортой байдал, бодлого хэрэгжилтийн залгамж чанарыг баталгаажуулжээ.
Зөвхөн бүрэн эрхийнхээ хугацаанд асуудлыг авч үздэг, урт хугацааны төлөвлөгөө бараг хийдэггүй зарим улс орнуудын улс төрийн намуудаас ялгагдах зүйл нь гэвэл ХКН ерөнхий нөхцөл байдлыг харгалзаж, бүх хүчнийг дайчлан, томоохон ажлуудийг хийдэг. Хатуу сорилтуудын өмнө улс төрийн намууд бие биенээ үгүйсгэж, харилцан дайралцах байдал хэзээ ч гарахгүй, харин Намын төв хорооны нэгдсэн удирдлага дор Хятад улс ард түмний язгуур ашиг сонирхлыг удирдамж болгон тасралтгүй урагшлах болно. Чухам ХКН-ын удирдлагатайгаар олон “Таван жилийн төлөвлөгөө” -ний дагуу Хятад улс өрнөдийн загвараас ялгагдах шинэчлэлийн замдаа оржээ.
Ирэх таван жилд Хятад улс шинэ хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт хүмүүс найдаж байна.