CRI Монгол радио
Ван И Индонез, Филиппиний гадаад харилцааны сайд нартай тус тус хэлэлцээ хийв
Синьхуа агентлагийн мэдээ: Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И 2-нд Фужянь мужийн Наньпинд Индонезийн Гадаад харилцааны сайд Ретно Марсуди, Филиппиний Гадаад харилцааны сайд Теодоро Лочентэй тус тус хэлэлцээ хийв.
Ретно Марсудитай хэлэлцээ хийх үе Ван И хэлэхдээ, Индонезийн талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тогтоосон чиг хандлагыг баримтлан, стратегийн холболтоо цаашид гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэг дэх хоёр талын зохицуулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлын дараах Азийн болон дэлхийн тогтвортой байдал, хөгжилд илүү их хүчин чадлаа нэмэрлэж, илүү их үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэв.
Ретно Марсуди хэлэхдээ, Хятадын талтай вакцины хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, цар тахлын дараа хамтдаа Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтыг ахиулахыг Индонезийн тал хүсэн найдаж байгаа бөгөөд Хятадын талтай бүх талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар зөвшилцөж, эртхэн үр бүтэмжид хүрэхэд бэлэн байна гэв.
Теодро Лочентой уулзах үе Ван И хэлэхдээ, Филиппиний талтай хамтаар хичээн зүтгэж, хоёр орны төрийн тэргүүн нарын төлөвлөсөн замналын дагуу цар тахалтай тэмцэх болон хөгжлийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Хятад, Филиппиний харилцааг түргэн шуурхай, илүү сайн хөгжихийг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал “Бүс ба зам”-ын өндөр чанартай бүтээн байгуулахыг сайтар ахиулж, чухал төслүүд товлосон ёсоор барилгаа дуусгахыг бүх хүчээр ахиулан, төслүүдийн эдийн засаг нийгмийн үр ашгийг аль болох түргэхэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэв.
Тоедоро Лочен хэлэхдээ, АСЕАН Хятад яриа хэлцлийн харилцаа байгуулсны 30 жилийн ойгоор боломж болгож хоёр талт харилцааг улам нэмэгдүүлэхийг Филиппиний тал дэмжиж байна, “Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны тухай дүрэм”-ийн зөвшилцлийг түргэтгэн, өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэжээ.