CRI Монгол радио
Энэтхэгт халдварын тохиолдол 100 мянгаар нэмэгдэж байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа Агентлагийн мэдээ, Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас 5-ны өдөр нийтэлсэн халдварын мэдээллээс үзэхэд, Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн дотор 100 мянга 3558 хүн коронавирусын халдварын шинэ тохиолдлоор оношлогдсон нь цар тахал гарснаас хойш нэг өдрийн дотор шинээр нэмэгдсэн тохиолдлын тоогоор дээд хэмжээнд хүрч, шинээр 478 хүн нас барсан байна. 5-ны өдрийн байдлаар Энэтхэг улсад нийт 12 сая 589 мянга 67 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо нийт 165 мянга 101-д хүрчээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Моди мөн өдөр дээд түвшний уулзалтыг зохион байгуулж, тархварын сэргэлтийг зогсоох, эмнэлгийн хангалттай нөөцийг бүрдүүлэх, вакцинжуулалтыг түргэсгэх арга хэмжээ авахыг шаардав. Тэрээр бүх орон нутгуудыг шинжилгээ, эмчилгээ, хувийн хамгаалалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг нухацтай хэрэгжүүлэхийг уриалав.
Энэтхэг улс 1-р сарын 16-нд коронавирусын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 79 сая гаруй хүн вакцинд хамрагджээ.