CRI Монгол радио
Цөмийн хаягдал усаа далайд цутгахаар шийджээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминОрон нутгийн цагаар 2021 оны 4-р сарын 13-ний өглөө Японы засгийн газар хуралдаж, Фукушимагийн цөмийн цахилгааны нэгдүгээр станцын хаягдал усыг далайд цутгах төлөвлөгөөг албан ёсоор баталжээ.
Японы засгийн газрын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, тус орны иргэд, оршин суугчид, олон улсын хамтын нийгэмлэг хатуу чанга эсэргүүцэл илэрхийлсээр байна. Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ өнгөрсөн 7-ны өдөр Японы Загасчдын холбооны тэргүүн Кишихиротой хэлэлцээ хийж, цөмийн хаягдал усыг далайд цутгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол үүнийг нь Кишихиро тэр даруйд нь эсэргүүцэж, нийт иргэддээ хандан тодорхойлолт хийж, дагуулах сөрөг нөлөөг зохицуулах арга бодлого судлахыг шаардсан байна. Түүнчлэн засгийн газрын энэхүү шийдвэр, үйлдэл нь олон улсын хуулийг зөрчих магадлал маш их гэдгийг Японы эко байгууллагууд анхааруулсан юм. Тэгвэл НҮБ-ын тэнгис далайн конвенцод “Улс орнууд тэнгис далайг хамгаалах үүрэг хариуцлагатай” хэмээн тодорхой заасан байдаг.