CRI Монгол радио
Гадаад худалдааны өсөлт тахлын өмнөх үеэс илүү сайн байна
Саяхан нийтэлсэн Хятад улсын 1-р улирлын гадаад худалдааны тоо баримтад холбогдуулж, Худалдааны яамны Гадаад худалдааны газрын дарга Ли Шинчянь 14-нд хэлэхдээ, Хятад улсын гадаад худалдааны өсөлт цар тахлын өмнөх үеэс илүү сайн байна, гэхдээ тодорхойгүй, тогтвортой олон хүчин зүйлтэй тулгарсаар байна. Тиймээс бүтэн жилийн хувьд гадаад худалдаа “эхлээд өндөр өсөлттэй байснаа алгуур буурах” хандлага илэрч мэдэх юм гэв.
Хятадын Гаалийн ерөнхий газраас саяхан нийтэлсэн статистик мэдээллээс харахад, 1-р улиралд Хятад улсын импорт, экспортын худалдааны өсөлт 29.2% -д хүрэв. Үүнд экспорт, импорт тусбүр 38.7%, 19.3%-иар өссөнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 22.5%, 18.2%-иар нэмэгдсэн байна.
Ли Шинчянь, 1-р улиралд импорт, экспортын худалдааны өсөлтийн хурд 2011 оноос хойших шинэ амжилт тогтоосон бол 2019 оны мөн үеийнхээс харьцангуй өндөр түвшинд гарсан байна гэв.
1-р улиралд экспортын бараа бүтээгдэхүүний нэмүү өртөг тогтвортой өссөн бол гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин, LCD дэлгэц зэрэг нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний ширхэг бүрийнх нь экспортын ханш тусбүр 7.1%, 4.5%, 6%, 5%-иар өссөн байна. Түүнчлэн гадаад худалдааны шинэ төлөв дорвитой хөгжиж, 1-р улиралд үндэстэн дамнасан цахим худалдааны импорт, экспорт 46.5%-иар өсөн, үндэстэн дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршиц бүс нь хилийн чанадад барааны 100 гаруй агуулах нэмж байгуулжээ.
Ли Шинчянь, гадаад худалдаа мөн л маш олон тогтворгүй хүчин зүйлд нүүрлэсээр байна. Тухайлбал: цар тахлын нөхцөл байдал мөн л хүндхэн байж, худалдааны асуудлыг улс төржүүлж олон улсын худалдааны дэглэмд саад тушаа хийх нь олширч, олон улсын аж үйлдвэрийн болон эрэлт хангамжийн гинжин хэлхээний тогтворгүй хүчин зүйлүүд нэмэгдсээр байна. Мөн олон улсын ложистикийн хүчин чадамж муудаж, зардал болон түүхий материалын үнэ ханш, өрөг эрэг нь нэмэгдсээр байна гэв.