CRI Монгол радио
АНУ Шиньжяны асуудлаас салахгүй байна, яагаад гэвэл энэ нь Барууныхны хамгийн их айдаг зүйл юм
Би та бүхнээс нэг асуулт асуумаар байна. “Үндэстнийг устгах”, “Хорих лагерь”, “Албадан ажил хийлгэх” гэх мэт олон цуврал худал яриаг сонсоод та зүрх сэтгэлдээ: Юуны учир бүгд Шиньжяны тухай худал цуурхал яриад байна? Барууныхан яагаад Шиньжяны асуудлаас салахгүй байгаа вэ? Энэ бүхэн урьдчилан төлөвлөсөн үү эсвэл цуврал давхцал уу? Үнэхээр Жэнь Гөү-энь ба түүнтэй адил тохиолдлоор дүүрэн цоорхой тайлан бичих болсон юм болов уу?
Их Британи, АНУ Шиньжяны тухай яриад байгаа нь Хятадын “Бүс ба зам” санаачилга, RCEP-ийн Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр, Хятад-Европын холбооны хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой юм. Бидний хүсч буй зүйл бол “Бүс ба зам” дагуух улс орнуудтай харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрсэн дэлхийн нийтлэг хөгжил цэцэглэлтийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулахыг хүсэж байна. Тэд харин Хятад улс “Дэлхийн арал” -ын голомт газарт хүрч, үүний улмаар дэлхий нийт тэнгисийн эрхээс хуурай газрын эрх рүү шилжихээс айн сүрдэж байгаа болно.
Эцсийн эцэст АНУ, Их Британи зэрэг улс орнууд Евразийн бүс нутагт геополитикийн зорилгоор эмх замбараагүй байдал үүсгэсээр байгаа бөгөөд тэд өнгөрсөн зуунд Зөвлөлт Холбоот Улс руу чиглүүлж байсан бол одоо тэд бидэн рүү хандлаа. Тэд Шиньжян дахь “салан тусгаарлах”, “терроризм” үйл ажиллагааг дэмжиж, Хятадыг тогтворгүй болгож, Хятадын хөгжлийг хязгаарлах зорилгоор Хятадын дотоод хэрэгт харгис хэрцгий оролцож байна.
Энд нэг зөвлөгөө өгье, гараа хэт урт бүү сунгаарай, гэхдээ эхлээд өөрийн замбараагүй зүйлээ засаарай.