CRI Монгол радио
Японы зарим улстөрчдийн жигшүүрт шинж чанар нь өөрчлөгдөх боломжгүй гэдэг нь үнэн үү?
Орон нутгийн цагаар 16-ны өдөр АНУ, Японы дээд хэмжээний уулзалт хамтарсан мэдэгдэл гаргажээ, үүний гол сэдэв бол хамтаар Хятадад хариу арга хэмжээ авах болно. Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, Хонконг, Шиньжян … Хятадын бүрэн эрхт байдал, язгуур ашиг сонирхолтой холбоотой эдгээр асуудлыг бүгд дурдсан нь Японыг АНУ-ын боол гэж хүмүүст мэдрүүлж байна.
Өмнөх хэлэлцээний үндсэн дээр Америк, Японы тэргүүн нарын хамтарсан мэдэгдэлд Тайванийн асуудлыг анх удаа оруулсан нь чухал чиг хандлага болохыг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь Хятад, Японы харилцааны хориотой бүсэд Япон улс илэн далангүй алхам хийж, маш аюултай алхам хийснийг харуулж байна. Японы Хятадыг эзлэн түрэмгийлсэн түүх, Хятадын Тайвань дахь колоничлолын түүхийн туршлагаас үзвэл энэ алхам нь Хятад, Японы цаашдын харилцаанд муугаар нөлөөлөх нь дамжиггүй.
Тайванийн асуудал нь Хятадын язгуур эрх ашигтай холбоотой гэдгийг Японы зарим улс төрчид мэдэж байх ёстой. Хэрэв Япон улс АНУ-тай хүч хавсран Хятадтай энэ асуудлаар сөргөлдөх юм бол эргээд хариу арга хэмжээнд өртөх нь дамжиггүй. 2022 он бол Хятад, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой юм. Ёшихидэ Сугагийн засгийн газар энэ түүхэн жилийг сөргөлдөөнтэй угтан авахад үнэхээр бэлэн байна уу?
Сургамж аваагүй улс хөгжих ирээдүйгүй гэдгийг түүх баталсаар ирсэн. Бусдыг бялдуучлан дагадаг хоёр нүүртэй Японы зарим улстөрчид эцэст нь өөрсдийн тарьсан гашуугаа өөрсдөө амсах болно.