CRI Монгол радио
Путин, Байден нар уулзжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОХУ-ын Ерөнхийлөгч Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Байден нар 16-нд Швейцарын Женев хотноо уулзсан бол үүний дараа хоёр тал “Цөмийн дайнд ялалт гэж үгүй, үүсэж ч болохгүй” гэдгийг онцлоод, стратегийн тогтвортой байдлын талаар иж бүрэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Уулзалтын дараа гаргасан “Стратегийн тогтвортой байдлын талаарх АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэл”-д, цөмийн зэвсгийг хянах амлалтаа дахин баталгаажуулж, удахгүй хоёр талын стратегийн тогтвортой байдлын иж бүрэн яриа хэлэлцээ хийж, ирээдүйн зэвсгийн хяналт, эрсдэлийн хяналтын арга хэмжээний үндэс суурийг тавих болно гэдгээ хоёр тал дахин нотолжээ.
Мэдэгдэлд: АНУ, ОХУ хоёр улсын хооронд хурцадмал байдал үүссэн үед ч стратегийн түвшинд зэвсэгт мөргөлдөөн, цөмийн дайны аюул эрсдэлийг бууруулж, хянах бүрэн чадвартай гэдгээ хоёр тал нэгэнт гэрчилсэн гэв.