CRI Монгол радио
Америк цөмийн хэлэлцээрт нөхцөлгүй буцахыг уриалав
30-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ираны цөмийн асуудлаарх нээлттэй хуралдаан дээр Хятадаас НҮБ-д суугаа суурин дэд төлөөлөгч Гэн Шуан хэлсэн үгэндээ: эн тэргүүнд Америк ямар ч нөхцөлгүйгээр Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрт буцах ёстой, Америкийн хэрэгжүүлж буй хууль бус, ганц талт бүх хоригийг Хятадын тал эрс эсэргүүцэнэ гэжээ.
Гэн Шуан хэлэхдээ: Ираны цөмийн хэлэлцээр бол талууд хатуужилтай хичээн зүтгэж, зөвшилцөл хэлэлцээгээр дамжин тохиролцсон гадаад харилцааны үр бүтээл байж, олон талт үзлийг амжилттай хэрэгжүүлж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын систем болон Дундад дорнодын энх тайван тогтвортой байдлыг хамгаалах чухал баталгаа болох юм. Америк олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл тоомсорлон, зориуд ганц талаасаа Ираны цөмийн хэлэлцээрээс ухран гарч, Иранд үргэлжлэн хэмжээлэшгүй их дарамт үзүүлж, Ираны цөмийн асуудлын өнөөгийн хүндрэл бэрхшээлийн эх үндэсийг бий болгож байна. Хэн төвөг бэрхшээл учруулсан бол тэр хүн өөрөө зохицуулах хэрэгтэй, Америк мууг эхлэн сэдсэн болохоор, эн тэргүүнд ямар ч нөхцөлгүйгээр Ираны цөмийн хэлэлцээрт буцах ёстой. Харин Иран үүний үндсэн дээр гэрээгээ хэрэгжүүлэх явдлыг бүх талаар сэргээх ёстой. Энэ бол Ираны цөмийн хэлэлцээрийг ахиулан зөв замд оруулж, бүс нутгийн тайван байдлыг биелүүлэх зөв зам юм гэжээ.
Гэн Шуан хэлэхдээ: Ираны цөмийн хэлэлцээрт буцахад Америк бэлэн байгаагаа илэрхийлсээр ирсэн бөгөөд “олон талт үзэл эргэн ирэв” хэмээн ухуулсаар ирсэн юм. Тэглээ ч гэсэн Америкийн тал эртхэн нийтлэг ойлголтод хүрэхийг ахиулахын төлөө илүү их хүчин чармайлт гаргаж, үнэнч санаагаа бүр их харуулах ёстой. Эцсийн бүлэгт Иран болон бусад холбогдох тал гэрээгээ хэрэгжүүлэхээ сэргээж чадах эсэх нь Америк олон талт үзлийг үнэнхүү хэрэгжүүлэх эсэхээс хамаарна гэжээ.