CRI Монгол радио
Америк халдвар хамгаалалтаараа дэлхийд тэргүүлж байна гэдэг нь инээдэмтэй
Нийт 33.88 сая хүн халдварын тохиолдлоор батлагдаж, 607 мянган хүн нас барсан тоо баримт нь орон нутгийн цагаар 7-р сарын 12-нд нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримт юм. Тэгэхэд харин Блумберг агентлагийн гаргасан сүүлийн үед дэлхийн нийт халдвартай тэмцсэн жагсаалтад АНУ нь “дэлхийд тэргүүлсэн” байна. Харин Хятад улс зэрэг халдвар хамгаалалтын ажлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс орон, бүс нутгийг харин шударга бусаар жагсаажээ. Блумбергийн шударга бус жагсаалт нь бодит үнэнийг гажуудуулан, үнэн худлыг тонгоруулсан ичгүүргүй үйлдэл нь олныг гайхшруулж, бусдын элэг доог болж байна. Энэхүү үйлдэл нь тэдний улс төрд үйлчилж буй үнэн төрхийг олонд харуулж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийгөө жинхэнэ утгаар нь таниулж, өөрийгөө үгүй хийж байна.
“Америк тэргүүлж” буй дүгнэлтэд хүрэхийн тулд Блумберг агентлаг халдвараар оношлогдсон тоо болон нас баралт зэрэг гол үзүүлэлтийг үл тоомсорлон, хориг тавих болон хилээр зорчиход хязгаарлалтын бодлого хэрэгжүүлэхийг сөрөг элемент хэмээн үзсэн байна. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй, шинжлэх ухааныг хүндэтгэхгүй, цаашлаад хүний амь насанд хариуцлагагүй хандаж буй үйлдэл юм. Жагсаалтад тэд дэлхий нийтийн халдвартай тэмцэх тэмцэлд оруулсан хувь нэмэр зэрэг талыг үл бодолцсон нь жагсаалтын шударга байдалд эргэлзээ төрүүлж, шинжлэх ухааны ямар ч үнэ цэнэгүйд хүргэж байна.
Тархиа шавхан байж “Дэлхийн халдвартай тэмцэх ажилд тэргүүлсэн” хэмээх малгайг АНУ-д Блумберг албаар тохлоо. Энэ нь үнэнийг дарж булж чадах уу? АНУ-ын олон мужид саяханаас халдвар дахин сэргэж эхэллээ. Блумберг агентлаг олон нийтэд үнэмшилтэй байхаа золиослон байж Америк халдварын эсрэг амжилттай ажилласан тухай “сонголттой” дүгнэлт хийв?
Блумберг агентлагийн босс нь Ардчилсан намын гишүүн бөгөөд одоо цагаан ордонд эрх барьж буй нам бол Ардчилсан намынхан юм. Ажигч гярхай хүн бол үүнийг андахгүй сайн мэднэ, энэхүү жагсаалтыг Америкийн тусгаар тогтнолын өдрийн өмнө гаргаж буй нь учиртай. Францын Олон Улсын Радиогийн өгүүлэлд тэмдэглэхдээ, Америкийн цагаан ордон энэхүү жагсаалтаар халдварыг амжилттай даван туулсан гэдгээ олон нийтэд мэдэгдэх зорилготой байгаа нь илт гэжээ. Үүнээс үзэхэд, “олныг гайхшруулсан” халдвартай тэмцсэн жагсаалтыг гаргасан нь “цагаа олсон” дүгнэлт бөгөөд нэг талаар Америкийн улс төрчдийн “амжилт”-аа олонд сурталчлах шаардлагад нийцэж, нөгөө талаар урьд өмнө нь халдвар хамгаалалтын ажилд гаргасан алдаагаа арчиж дарах гэсэн оролдлого байгаа юм.
Энэхүү өөрийгөө цэнгүүлсэн улс төрийн инээдмийн жүжиг нь Америкийн хувьд маш их эрсдэл дагуулах болно. Тэдгээр “дэлхийд тэргүүлж” буй зүүд мөрөөдөлдөө умбаж буй Америкийн улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн эрхтэн сэрж, шинжлэх ухаанчаар, ажил хэрэгчээр халдвартай тэмцэж, улс орныхоо ард иргэд болон туслалцаа шаардлагатай улс орнуудад бодит үр дүнтэй ажил хийгээсэй. Хэрэв тэгэхгүй бол “дэлхийд тэргүүлж” буй алдар нь Америкийн шинэ нэгэн гутамшиг болоход ойрхон байна.