CRI Монгол радио
Ардчиллаа “боомилсон” гадуурхал
2017 оны 1-р сарын 27-нд, Америкийн засгийн газар тогтоол баталж, Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири, Йемен зэрэг 7 орны иргэн АНУ-д хөл тавихыг хориглосон бол үүнийг нь хүмүүс “Мусульманчуудад тавих хориг” хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл энэхүү хоригт хамрагдсан улс орнууд нь бүгд мусульман шашин шүтдэг улс орнууд байж, Америкийн дотоодод, мөн дэлхийн хэмжээнд маш их эсэргүүцэлд өртсөн юм.
“Вашингтон Пост” сонины сурвалжлагч Ишан Тарулийн үзэхээр, тухайн үеийн Америкийн ерөнхийлөгчийн олон хүмүүсийг төөрөгдүүлэх зорилготой энэхүү тушаал нь нийгэмд гүн им тамга үлдээжээ. Америкийн сургуулийн хүрээний 28 мянган удаагийн хүчирхийллийн хэрэгт хийсэн шалгалт судалгаагаар бол тухайн үеийн Трампын үг яриа нь Латин Америк, Африк гаралтай насан хүрээгүйчүүдийн эрх ашиг зөрчигдөх, онцгойлон мусульманчуудын үр хүүхэд хүчирхийлэлд өртөх чухал “шалтаг” болсон аж.
Үнэндээ цагаан арьстны туйлшрал нь Америкийн угсаатны мөргөлдөөний гол “өдөөгч” нь мөн. Америкийн Холбооны Мөрдөн Байцаах Газрын тайланд дурдсанаар, галт зэвсгийн хүчирхийллийн хэргүүдийн гол шалтаг буюу зорилго нь “цагаан арьстан бүхний дээр” гэх үзэл суртлаас улбаатай. АНУ-ын Төрийн департаментын терроризмтой тэмцэх зохицуулагчаар 2009-2012 онд ажиллаж байсан Даниэль Бенжамин хэлэхдээ, цагаан арьстны туйлшралтай холбоотой хэт даврагч террорист үйл ажиллагаа нь бусад террорист үйл ажиллагаанаас дутахааргүй хор уршиг тарьж, олон нийтийн анхаарлыг татаж байна гэжээ.Америкийн экс ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа Исламын шашныг дорд үзсэн үг ярьж байсан бөгөөд түүний багт Исламын шашныг үгүйсгэдэг хүн цөөнгүй байсан юм. Үндэсний аюулгүйн байдлын анхны туслах Флинн Исламын шашныг хорт хавдартай зүйрлэж, Исламизмыг бол “шашны ард нуугдсан улс төрийн философи” болохоор түүнээс зайгаа барих нь зүй ёсны хэрэг гэх мэтээр ярьж байсан бол стратегийн ахлах зөвлөх байсан Баннон Исламыг “дэлхийн хамгийн хэт туйлширсан шашин”, энэхүү шашны сүсэгтнүүд Америкт “Тав дахь арми”-йг байгуулж байна гэх зэргээр ярьж байсан юм.
Түүнчлэн 2019 онд Трамп Либерал Ардчилсан Намыг шүүмжлэхдээ илт арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах өнгө аястай үг ярьж, тус намаас парламентад суугаа өнгөт арьстай дөрвөн эмэгтэй гишүүнийг “эвдэрч сүйрсэн, гэмт хэргээр дүүрсэн” уугуул орондоо буц гэсэн байна. Харин түүний хэлсэн дөрвөн эмэгтэй гишүүн нь бүгд Америкийн иргэншилтэй бөгөөд тэдний гурав нь Америкт төрж өссөн байдаг.
Америкийн Төрийн департаментын өндөр албан тушаалтнаар ажиллаж байсан Брайан Хук төрийн нарийн бичгийн дарга асан Тиллерсоны ярианы санамж бичгийг бичиж байжээ. Энэхүү санамж бичигт Америк хүний эрхээр зэвсэг болгож Иран болон Хятад улс уруу дайрах ёстой. Гэвч Египет болон Саудын Араб зэрэг “Ард түмнээ дарангуйлдаг” холбоотнуудаа хамруулж болохгүй гэжээ. Энэ нь тэр чигээрээ Трампын засгийн газар хүний эрхийн асуудлаар, холбогдох бодлогодоо бүгд давхар стандарт хэрэгжүүлдэг, мөн хүний эрхийг улс төрийн эрх ашгийнхаа төлөө дур мэдэн ашигладаг гэдгийг тодхон харуулж байгаа юм.
Ямар ч улс орны засаг төр гэдэг бол онгоц, харин түүнийг ард түмэн гэх их далай хөвүүлж байдаг, мөн живүүлж ч чадах юм. Тиймээс Америк арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах муу зуршлаараа ардчиллаа боймлохоо больж, түүнийгээ “амьсгаа авуулах” ёстой.