Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Иргэдийн хүлээсэн, эрх баригчдын үрэх “ЭТТ”-н ногдол ашиг

Нийтэлсэн

Монгол Улсны иргэн бүрэн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн гурван жил ашигтай ажиллаж ирсэн. Гэвч, ногдол ашиг тараах асуудал хойшлогдсоор байгаа нь үнэндээ ҮАБЗ-ийнхөнтэй холбоотой.  Өөрөөр хэлбэл, “ЭТТ”-н ногдол ашгийг тараах үгүйг, юунд зарцуулахыг ҮАБЗ-ийнхөн мэддэг, шийддэг болсон.  Өнгөрсөн 2018 оны  ашгийг “ЭТТ”-н удирдлагууд болон Засгийн газар иргэддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн ч ҮАБЗ-ийн даргын хүслээр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн билээ.  2019 онд  “ЭТТ”-н нэг их наядын ашигтай ажилласан ч иргэддээ мөн ногдол ашиг  тараахгүй нь бололтой. Иргэдийн хувьд Тавантолгойн IPO хэзээ гаргахыг, ногдол ашгаа хэзээ гар дээрээ авахыг хүлээсээр. Харин эрх баригчид яаж үрэхээ тооцсоор. 

Тус компани 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн, 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч болсон гэсэн сайхан мэдээтэй ч 1072 хувьцаатай иргэдэд ногдол ашгийг тараах эсэх нь мөн л тодорхойгүй байна.

2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй. 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах уу гэдэг асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй. 

Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг хуваарилдаг. Хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг ч Тавантолгойн өчүүхэн хэсгийг буюу 14.7 хувийг ард түмэн эзэмшиж байгаа. Гэтэл ард түмэндээ өгөх хувьцааны өчүүхэн ногдол ашгаар бүтээн байгуулалт хийж байгаа нь шударга бус. Учир нь компанийн бүхэл бүтэн 85 хувийг эзэмшдэг төрийн эзэмшиж байгаа ашиг гэж бий. Тухайн компани хувьцаа гаргасан бол ноогдол ашиг өгөх нь зах зээлийн хууль. Гэтэл энэ зах зээлийн хуулийг МАН хүчээр эвдэж бүтээн байгуулалт нэрийн дор жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гаргаж бүх ашгийг ТӨР авах ёсгүй.

Хэрвээ хувьцааны ногдол ашгийг иргэд өөрсдөө биш, төр захиран зарцуулах эрхтэй юм бол иргэдийн хувьцаа гэж нэрлэх нь ч утгагүй. Ард түмний авах ёстой ашгийг төмөр замд оруулж байгаа юм бол төмөр замаас олсон ашгаас ард түмэн бас л авах ёстой болж таарнаа даа.

Иргэдийн саналаар чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулахаа шийдвэрлэх зүйд нийцэх болохоос биш эздээс нь асуухгүйгээр дур мэдэн зарцуулах нь МАНынханы өнөөх социалист сэтгэхүйн илрэл. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 15-ны дотор гэхэд “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдсэн. Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ хугацаа 2020 оны хоёрдугаар сарын 19-нд дуусна.

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Ажлын албаны дарга М.Алзахгүй саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна” гэж гэсэн нь бас ч үгүй үнэний ортой. 1072 ширхэг хувьцааны асуудал сонгууль дөхөхөөр л ашиглагддаг улстөрчдийн хөзөр болчихсон гэж хэлж болно. Энэ байдлыг МАН ч овжин ашиглах сурагтай. Тодруулбал, МАНын сонгуулийн мөнгийг “Эрдэнэс Тавантолгой”  ХК гаргана гэх бор шувуу жиргээд эхэлсэн. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцэж, Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн байдаг. Мөн 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо иргэдийн ногдол ашгийг тараахыг удаа дараа шаардаж ирсэн.

2018 оны долдугаар сард УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн ч уг ажил өнөө хэр ажил хэрэг болоогүй байна. Дараа нь охин компани байгуулж, түүгээрээ дамжуулж IPO гаргахаар болсон гэж хэлээд мөн л удаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил одоогоор  үргэлжилж буй. Ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын IPO-ийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны эхний хагас жилд багтаан гаргах төлөвтэй байгаа гэх. 

Ямартай У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа ЭТТ-н 30 хувьд IPO босгож чадах эсэх мөн иргэдэд ногдол ашгийг нь тараах  асуудал  хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. 

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа