CRI Монгол радио
Америкийн улс төрчид чухам хэнтэй хамт байх нь вэ
Саяхан Хятад улс“Америкийн улс төрчид чухам хэнтэй хамт байх нь вэ– Хонконгийн асуудлаар АНУ, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөр оролцсон бодит үнэн” тайлан гаргав.
АНУ-ын шинэ засгийн газар засгийн эрхэнд гарснаас хойш өмнөх засгийн үеийн дээрэнгүй үйлдлээ огт өөрчилсөнгүй, Хонконгтой холбоотой асуудлаар Хятад улсыг дор хаяж 13 удаагаа баллан дайрсан байна. Түүнчлэн “Хонконгчуудтай хамт байна” хэмээн Хятад улсаас Хонконгт Үндэсний аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлэх, Хонгконгийн сонгуулийн тогтолцоог сайжруулах зэрэг Хонконгийн өнө батын амар амгалан байдалд ашигтай арга хэмжээний талаар гаж яриа тарааж, Барууны зарим хүчнийг дайчлан, Хятадын эсрэг “олон нийтийн бүслэх” ажиллагаа явуулж, Хятадын албан тушаалтнуудад “хориг” хэрэгжүүлэхээ зарласан байна.
Үүнд холбогдуулан “Америкийн улс төрчид чухам хэнтэй хамт байх нь вэ– Хонконгийн асуудлаар АНУ, БНХАУ-ын дотоод хэрэгт оролцсон бодит үнэн” тайланд Хонгконгийн асуудлаар Хятад улсыг зориуд буруутгаж дайрсан Америкийн бодит үйлдвэл ба үнэн мөн зорилгыг илчилжээ.