CRI Монгол радио
Үрэгдсэн баатруудаа амьд цэцэг хүргэж хүндэтгэл илэрхийлэв
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
MongolЭнэ онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 9-р сарын 30-ны өдөр, БНХАУ-ын тогтоосон үрэгдсэн баатруудаа дурсан санагалзах өдөр, Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид нийгмийн олон салбарын төлөөлөгчдийн хамт, Тянь Аньмэний өргөн талбайд хүрч, ардын баатруудад цэцгийн баглаа өргөж хүндэтгэл үзүүлжээ.
Бүрэн бус бүртгэлээр, орчин үе хүртэл Хятадад 2 сая орчим үрэгдсэн баатрууд үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, аз жаргалын төлөө, мөн улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө алтан амь ариун цусаа зориулсан байна. 2014 оны 8-р сард, Хятадын хууль тогтоох байгууллагаас 9-р сарын 30-ны өдрийг “Үрэгдсэн баатруудыг дурсан санагалзаж, хүндэтгэл үзүүлэх өдөр” болгох шийдвэр гаргасан юм. Иймээс жил бүрийн 9-р сарын 30-нд үндэсний хэмжээнд үрэгдсэн баатруудыг дурсан тэмдэглэх арга хэмжээ зохиож, улс орныхоо нэрийн өмнөөс баатрууддаа хүндэтгэл үзүүлж, үрэгдсэн баатруудын үзэл санааг үндэстнүүдийн ард түмэн үеийн үе цээжилж явахыг сануулдаг юм.