CRI Монгол радио
Дэлхийн эдийн засгийн даяаршлыг дэмжинэ
Хятадын олон улсын импортын 4-р экспо, Хүн Чяо олон улсын эдийн засгийн форум өнөөдөр буюу 11-р сарын 4-нд Шаньхайд нээгдэх бөгөөд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин цахимаар илтгэл тавих болно.
2018 оноос өнөөг хүртэл Ши Жиньпин дарга 3 жил дараалан Хятадын олон улсын импортын экспод илтгэл тавьж, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжин, даяаршлыг дэмжих Хятадын санаачилгыг дэвшүүлсэн юм.
Ши Жиньпин эхний экспод хэлсэн үгэндээ, Хятадын эдийн засгийг тэнгис далайтай зүйрлэн, Хятадын үүд хаалга гадаадад байнга нээлттэй байх болно гэлээ. Мөн Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад хэзээд хүчин зүтгэлээ үзүүлэх болно гэжээ.
Ши Жиньпин хоёр дахь экспод, бид илүү нээлттэй сэтгэлгээ, үйл ажиллагаагаараа дэлхийн зах зээлийн бялууг томруулж, хуваалцах механизмыг хэрэгжүүлж, дэлхийн хамтын ажиллагааны арга барилыг ухаалгаар хэрэглэж, хамтдаа эдийн засгийн даяаршлын хөдөлгөгч хүчийг ахиулах ёстой гэжээ.
Ши Жиньпин гурав дахь экспод, гурван жилийн хөгжлөөр, экспод дэлгэн үзүүлж буй бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гүйлгэх бараа бүтээгдэхүүн болгон,экспод оролцож байгаа бизнесменийг хөрөнгө оруулагч тал болгосон юм. Мөн шинэ санаагаа харилцан солилцон, дэлхий болон Хятадыг холбон, олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, хүмүүнлэгийн сорилцоо, нээлттэй хамтын ажиллагааг дэмжих индэр босгон, дэлхий нийтэд түгээдэг олон улсын нийтийн бүтээгдэхүүн болгоно гэжээ.