CRI Монгол радио
Пэн Лиюань ЮНЕСКО-гийн “Элч” сэтгүүлийн ярилцлагыг хүлээн авчээ
Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпингийн гэргий, ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын асуудал эрхэлсэн тусгай элч Пэн Лиюань ЮНЕСКО-гийн “Элч” сэтгүүлийн тусгай дугаарт өгөх ярилцлагыг хүлээн авчээ.
Пэн Лиюань хэлэхдээ, ядуурлыг арилгах, хүйсийн тэгш байдлыг биелүүлэх нь бүх хүн төрөлхтний нийтлэг үзэл баримтлал, нэн ч дэлхийн эмэгтэйчүүдийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Цуцалтгүй хүчин чармайлтын үр дүнд Хятад улс туйлын ядуурлыг арилгах зорилтоо биелүүлж, боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах нь тэдний дунд маш чухал арга хэмжээ болсон юм. Бид заавал охид, эмэгтэйчүүдийн боловсролыг эрс шуурхай дэмжиж, илүү олон эмэгтэйчүүдийг сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө хичээн зүтгэж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах ёстой. Одоогийн байдлаар цар тахал дэлхий даяар тархсан хэвээр байгаа бөгөөд энэ тахал өвчний улмаас охидыг ардаа орхихгүй байх нь бидний нийтлэг хүсэл юм. Бид нэгдэж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эрэл хайгуул хийж, шинийг санаачилж, сорилтыг хамтдаа даван туулах ёстой гэжээ.
“Элч” сэтгүүл нь ЮНЕСКО-гийн үүсгэн байгуулсан тэргүүлэх хэвлэл юм. Энэ жил ЮНЕСКО үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. “Элч” сэтгүүл өнөөдөр дэлхийн боловсролд тулгарч буй гол сорилтод анхаарлаа хандуулж, түүнд хариу арга хэмжээ авах стратегийг санал болгох зорилготой тусгай дугаар нийтэлжээ.
Сайн-Өлзий