Бидэнтэй нэгд

Нийгэм

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Нийтэлсэн

5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг. Тэрээр өөрийн компаниудын импортолдог, үйлдвэрлэдэг, экспортолдог бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэнч хэрэглэгч нь.

 

Баримт 1

Жамбалжамцын Оджаргал. 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Эхээс 5-уулаа. Түүний аав Жамбалжамц нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Ээж Бадамжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Аав, ээж хоёр нь эмч мэргэжилтэй байсан бөгөөд 1969 онд гэр бүлээрээ нийслэл хот руу шилжсэн ирсэн юм.

Баримт 2

Хүүхэд байхдаа зураг зурах дуртай байсан. Ангийнхаа хүүхдийн дурсгалын дэвтэрт Coca Cola гэж бичээд, өндөр барилгууд зурсан нь одоогийн М-Си-Эс Кока Кола ХХК, Central Tower, Bella Vista зэргийг төсөөлөн байж магадгүй сонин тохиолдол бий.

Баримт 3

Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Батмөнх нь Орчлон сургуулийн захирал бөгөөд хосууд Киев хотноо оюутан байхдаа сагс тоглож байгаад танилцжээ. Эхнэр нь өөрийн нэгэнт тогтсон “бизнес”-тэй учраас нөхрөөсөө хараат байдаггүй. Боловсролын удирдлагын магистр, ардын боловсролын тэргүүний ажилтан гэргий нь “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэсэн уриатай “Орчлон” дунд сургуулийг удирддаг. Хүүхдүүд нь ч “Орчлон”-гоо дүүргэсэн аж.

Баримт 4

Ж.Оджаргал ОХУ-ын Киевийн политехникийн их сургуулийг 1989 онд төгсөж, ажлын гараа нь Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллахаас эхэлсэн юм. 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд орсноор тус станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид 3 сар ажилласан байна. Энэ үед түүнд ирээдүйд эрхлэх бизнесийнх нь санаа төржээ.

Баримт 5

1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг байв. Тэр үед Ж.Оджаргал ба түүний хамтран зүтгэгчид “Дэлхийн банк”-ны хараанд өртөж, судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний хэрэгжүүлсэн анхны төсөл.

Баримт 6

MCS гэдэг нь Mongolian consulting servive гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай холбоотой. Эрхэм бизнесмен Ж.Оджаргал одоогоор мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг. Тэрээр өөрийн компаниудын импортолдог, үйлдвэрлэдэг, экспортолдог бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэнч хэрэглэгч нь.

Баримт 7

1995 онд алтны шороон ордод хөрөнгө оруулалт нь үргүй зардал болж тухайн үедээ 7 сая төгрөгөөр шатаж байжээ.

Баримт 8

Тэрээр гартаа бэлэн их мөнгө барьж үзээгүй. Байнга картаар тооцоогоо хийдэг.

Баримт 9

“АПУ” ХК-тай өрсөлдөхүйц Зүүн Хараагийн “Спирт бал бурам” компанийг худалдан авч, “MCS электроникс” ХХК нь Монголын анхны компьютер Могулыг үйлдвэрлэсэн юм. Франчайзын салбарт дэлхийн алдарт “Кока Кола” компанийн Монгол дахь салбар “М-Си-Эс Кока Кола” ХХК байгуулж, брэнд ундаа үйлдвэрлэх эрхийг 4 сая ам.доллараар худалдан авчээ. Аялал жуулчлалын салбарт амжилттай яваа “Skyresort” амралтын цогцолбор, баячуудын тухалдаг Bella Vista түрээсийн харш, 2003 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Баримт 10

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын Поско компанитай уул уурхайн салбар тэр дундаа нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэр байгуулахаар хамтран ажиллахаар болсон юм.

Баримт 11

“Энержи ресурс” консерциумыг байгуулан “Тавантолгой”-н ордын хайгуулын лицензийг олон жил хав дарж, “Ухаа худаг”-ийг авсан гэгддэг. Mongolian mining Corporation нэрээр гаргасан Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжсан хувьцаанаас 900 сая ам долларын хөрөнгө босгоод байна. Дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаагүй. “Энержи ресурс”-ын дийлэнх хувьцааг эзэмшдэг.

Баримт 12

Монголын анхны долларын тэрбумтан гэгддэг Ж.Оджаргалын 400 сая ам.доллараас хальсан гэж үздэг. Тэрээр Монголын топ баячуудын нэгт зүй ёсоор тооцогдоно.

Баримт 13

Овсгоотой, сэргэлэн оюутан Ж.Оджаргал гадаадад суралцаж байхдаа хөрөнгийн бирж, капитал, хувьцаа гэсэн үг, ойлголтыг сонсож, гадарлаж эхэлсэн бөгөөд Mongolian mining corporation нэрээр Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи Ресурс ХХК-г байгуулах мөрөөдөл эндээс эхлэлтэй.

Баримт 14

Оюутан байхдаа 60 рублийн стипент орлогоосоо гадна өөрийн улс руу мотоциклийн сэлбэг, тамхи гаргаж, тарваганы арьс Орос руу оруулж ирдэг бизнес эрхэлдэг байж. 1986 онд энэ бизнесээрээ 30 гаруй мянган төгрөг олж, тэр мөнгөөр хуримаа хийж, амьдралаа босгож байжээ.

Баримт 15

Тэрээр одоо байгаа амжилтандаа хүрэхийн тулд өөрийгөө эрэлж, хурцалдаг үг нь “Хүчтэй бай, битгий бууж өг”. Энэ үгийг хааяа дотроо өөртөө хэлдэг. Гэр бүл, хамт олон, ах дүү хамаатан садан олонтой баян хүн гэж боддог. Түүний тодорхойлж байгаагаар яг одоо бизнес эрхлэхэд таатай, азтай, сонирхолтой үе тохиож байна. Тиймээс ч улс төр руу халтирахгүй, УИХ-ын гишүүн болно гэж амбицлахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлж, дууссаны дараа ингээд боллоо гэж боддоггүй яаж өргөжүүлэх үү, шинээр ямар бизнес эрхэлж төрөлжүүлэх гэж боддог байна.

Баримт 16

М-Си-Эс группийн захирал болохоор төрсөн гэж боддоггүй. Аз, зөн совинд итгэдэг. Эр хүнийхээ хувьд худлаа хэлдэггүй, нүнжигтэй гэж өөрийгөө тодорхойлдог. Буддын шашны сургаалыг сонсох дуртай, хүндэтгэдэг. Гольф тоглож, онигоо ярих дуртай. Гитар тоглож, дуу дуулдаг байсан бөгөөд сэтгэл хөөрсөн үедээ эргэн сэргээдэг. Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй Ж.Оджаргал гадаад зах зээл рүү “довтлох” сонирхол өндөр бөгөөд үндэстэн дамнасан корпораци байгуулах сонирхолтой.

Баримт 17

Зайсан толгойг Улаанбаатар хотын төвтэй холбох агаарын дүүжин лифтийг байгуулах тал дээр судалгаа, тооцоо хийж байгаа нь түүнийг бодит амьдралд хэрэгжих боломжтой мөртлөө маш өвөрмөц зүйлийг сэтгэхдээ сайн, алсын хараатай гэдгийг илтгэнэ.

Баримт 19

Еөрнхийлөгч Х.Баттулгатай түнжин тааруу. ХХБ-ны хувьцаанаас эхэлж, Ухаа худагийн лицензээр өрнөж, төмөр замын бодлогоор даамжирсан “Женко”, “M-Си-Эс” группийн хоёрын сөргөлдөөн Еөрнхийлөгч Х.Баттулга болон Ж.Оджаргал нарын ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөс үүдэлтэй.

Баримт 19

Ж.Оджаргалын группийн бүрэлдэхүүнд багтах “Энержи Ресурс” компанийн 2011 оны 6-р сарын 11-нд нээлтээ хийсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Монголын анхны нүүрс боловсруулах үйлдвэр нь үнэндээ нүүрс угаах үйлдвэр юм.

Баримт 20

Бизнесмен эрхмийн толгойлдог М-Си-Эс группийн хувьцааны 75 хувийг Хятадын тал эзэмшдэг гэсэн яриаг бүрэн няцааж 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг гэдгийг мэдэгдсэн юм. Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирэх нь гэж яригдсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн ч Ухаа Худаг өөрөө 20 жилийн нөөцтэй. Тэгэхээр бидэнд 15-20 жилийн хугацаанд тогтвортой байдлын гэрээ байгуулахад хангалттай гэдгээ илэрхийлсэн.

Баримт 21

Түүнийг төрийн тендерээр бизнес хийдэг <мэргэжилтэн> гэж зарим хүн шүүмжилдэг. Үнэхээр ч “Спирт бал бурам”-ын өөрийн болгохдоо төрийн дэмжлэг авсан. Улаанбаатар хотын утааг бууруулах ажлын хүрээнд хэрэгжсэн “утаагүй зуух” төслийг гардан хэрэгжүүлж “Мянганы сорилтын сан”-гаас 42 сая ам.долларын санхүүжилт авчээ.

Баримт 22

Ж.Оджаргалыг АТГ-аас мэдүүлэг өг гэж дуудагдаж байсан саяхан. Учир нь Х.Баттулга нэр бүхий улстөрчид “Тавантолгойг гацаасан нь Засгийн газрын зарим гишүүн Ухаа худагаас хамааралтай MCS компанийн байранд амьдардагтай холбоотой. Үүний цаана авлигын хэрэг нуудаж байж болзошгүй тул шалгаж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан юм. Засгийн газрын зарим сайд нар Ж.Оджаргалын MCS группээс байр авсан гэх мэдээлэл хүснэгтээр олдсон байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар М-Си-Эс группийн “Bella Vista” хэмээх орон сууцанд амьдардагт тогтоогдсон юм.

Баримт 23

“Таван толгой”-н орд газрын хувьцааны 14 хувийг эзэмшиж буй арав гаруй компанийн нэг нь Ж.Оджаргал удирдлагатай M-Си-Эс групп юм. Төрийн 50 хувийн эзэмшилтэй “Таван толгойн орд”-ыг ашиглахын тулд 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах учир үлдээд буй 36 хувийг дангаараа эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлж, олон консорциум болж авахад ашиггүй нөхцөл гэж эрхэм Ж.Оджаргал үзэж байна.

Баримт 24

Элсний нүүдэл Монголын анхны 2 ангит киноны гол дүрийг бүтээж амжсан  “Жагар”ын А.Дэлгэрмаа гэх бүсгүйтэй амраглах болсон талаар хэсэгтээ л хэвлэлүүд онцолсон байдаг.

CRI Монгол радио8 цаг өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио17 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий2 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр3 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий3 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа