Бидэнтэй нэгд

Орон нутаг

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Шинэ хоршоо”-г загвар болгон хөгжүүлнэ

Нийтэлсэн

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, малчдыг нэгдэн нийлж хоршоо хэлбэрээр ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төвлөрөн ажиллаж байна. Үүний хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа тэргүүтэй баг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж, малчдад биржийн үйл ажиллагаа болон загвар хоршооны төсөл, Техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулж, санал солилцлоо.

Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улаанбаатар хотоос 465 километрт оршдог. 1960 хүн амтайгаас 400 орчим нь малчин өрх. Тус сумынхан 2017 оноос хойш аравтын зохион байгуулалттай болж, аливаа үйл ажиллагаанд аравтаараа нэгдэн оролцдог болсон онцлогтой. Тиймээс малчид хамтран нэгдэж ажиллахад хэдийнээ суралцсан учир тус суманд анхны загвар хоршоог байгуулж, хөгжүүлэх үндэс суурь бүрдсэн гэж үзэж байна.

Малын гаралтай түүхий эдэд үндэсний стандартын дагуу анхан шатны тордолт хийж, биржийн арилжаагаар дамжуулан малчид сумаасаа үндэсний үйлдвэрүүдэд шууд борлуулдаг тогтолцоог бий болгоход малчдын нэгдэл хоршоо чухал үүрэгтэй. Тиймээс сум бүрд “шинэ хоршоо”-г бий болгож, хөгжүүлэхийн эхний алхам ийнхүү Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас эхэлж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажилласан. Цаашид загвар хоршоог байгуулан, хөгжүүлэхэд биржээс гадна сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, олон улсын төсөл хөтөлбөр болон малчдын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа.

Тус сумын иргэдийн хувьд нэгдэж хамтран хоршоолох нь цаг хугацаа, зардал хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, эдийн засгийн таатай боломжийг бүрдүүлэх олон талын ач холбогдлыг сайшаан, хоршоо хэлбэрээр ажиллах сонирхолтой байгаагаа хэлж байлаа.

2021 оны 5-р сарын 6-ны өдөр “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга” батлагдсанаар хоршооны үйл ажиллагааг олон талаар дэмжих боломж бүрдсэн байна.

Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, хөрөнгө оруулалт татах, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник технологи, санхүүгийн дэмжлэг авах, хоршооны гишүүнд ногдох орлогыг хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах, хоршоонд оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр тэг эрхийн үндсэн дээр хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болжээ.

CGTN мэдээ3 цаг өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 цаг өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий3 өдөр өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм3 өдөр өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий3 өдөр өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм3 өдөр өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр3 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент4 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий4 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм4 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Дэлхий4 өдөр өмнө

Марин Ле Пенд Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглов