Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орох гэж байна

Нийтэлсэн

12-р сарын 3-нд, 5 жил зарцуулан бүтээн байгуулсан Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орно. Хятадын Юаньнань мужийн Күньмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбосон энэхүү орчин үеийн төмөр зам “Бүс ба зам” төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт бөгөөд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын чухал нотолгоо юм.

“Хятад, Лаос бол сайн хөрш, сайн анд, сайн нөхөд, сайн түнш юм, бид хувь заяагаа хамтатгасан нэгдмэл цогц юм.”

2020 оны эхээр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Лаосын экс ерөнхий сайд Тунг Лунг хүлээн авч уулзах үеэр хоёр орны харилцааг ийн үнэлсэн байдаг. Энэхүү уулзалт нь Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө Хятад, Лаосын удирдагчдын нүүр тулсан уулзалт байсан бөгөөд хоёр тал төмөр зам зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааг тууштай ахиулах талаар судалж ярилцсан юм.

Тэгвэл өнөөдөр хоёр ард түмний хүлээлтийг тээсэн Хятад, Лаосын төмөр цар тахлын сорилтыг даван туулж, товлосон цагтаа ашиглалтад ороход бэлэн боллоо. 12-р сарын 3-нд Ши Жиньпин болон шинээр сонгогдсон Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тунг Лун нар цахимаар уулзаж, Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орохыг хамтаар гэрчлэх гэж байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, “Энэ онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, хоёр талын харилцааны шинэ жаран эхэлж байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ЛХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тун Лун нарын цахим уулзалт нь Хятад, Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтад стратегийн чигийг зааж, хоёр талын харилцааны урт удаан хөгжилд эрч хүч сэлбэх болно. Хоёр нам, хоёр орны дээд удирдагчид Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орохын гэрч болж буй нь хоёр талын харилцааны чухал үйл хэрэг болох юм” гэжээ.

Хятад, Лаосын төмөр зам нь Хятадын хөрөнгө оруулалт, стандарт, тоног төхөөрөмжийг ашигласан, Хятадын төмөр замын сүлжээнд шууд холбогдсон олон улсын төмөр зам бөгөөд Хятадын Юаньнань мужийн Күньмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбосон цагт 165 километр хурдлах, нийт урт нь 1035 километр төмөр зам юм.

Хятад, Лаосын төмөр замын бүтээн байгуулалтад Ши Жиньпин анхаарал тавьсаар ирсэн юм. 2017 онд Лаос улсад айлчлахдаа тэрээр Лаосын хэвлэлд өгсөн нийтлэлдээ, “Хятад, Лаосын төмөр зам нь Транс Азийн төмөр замын сүлжээний чухал хэсэг учраас Лаосын хувьд стратегийн болон практикийн чухал ач холбогдолтой юм. Хоёр тал уялдаа холбоогоо бэхжүүлж, төмөр замыг эртхэн ашиглалтад оруулан, Лаосын ард түмэн болон хөрш орнууд, цаашлаад дэлхий нийтийг холбохыг хүсэж байна” гэсэн юм.

Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орсноор Лаосын хаагдмал байдлыг өөрчлөн, бүс нутгийн орнуудыг дэд бүтцээр холбох нөхцөлийг сайжруулна. Түүний ач холбогдол нь НҮБ-ын дэлхийн зам харилцааны тогтвортой хөгжлийн 2-р хурлын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн “зам тээврийн салбарын тэргүүлэх үүргийг бататган, ядуу бүс нутгийн зам харилцааны бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засаг, иргэдийн амьжиргаа замаа дагаж хөгжихийг дэмжих, Өмнөд Умардын хамтын ажиллагаа, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, буурай хөгжилтэй орнууд болон дотоод хуурайн хөгжиж буй орнуудын зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад илүү их дэмжлэг үзүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах” гэсэн санаачилгатай нийцэж байна.

Цар тахал гарснаас хойш Хятад, Лаос хоёр орон зовлон жаргалаа хамтатган, халдварын эсрэг хамтдаа тэмцсээр ирсэн юм. Хятад улс халдвартай тэмцэж чухал үед Лаосын олон салбарынхан чадлын хэрээр Хятад улсад хөрөнгө мөнгө болон эд материал хандивлаж байсан юм. Лаост халдварын тохиолдол бүртгэгдэж, Хятад улсын тусламжийг хүсэхэд Хятад улс тэр даруй эмчилгээний багийг Вьентьянд томилон, халдвараас урьдчилан сэргийлэх их хэмжээний эд материал болон эм бэлдмэл хангаж, халдварын эсрэг Лаосын тэмцэлд туслалцаа үзүүлсэн юм. БНХАУ-аас Лаост суугаа Элчин сайд Жян Зайдүн хэлэхдээ, “Хятадын хурд”-ны цаана Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны яам хороод болон Юаньнань мужийн Лаосын иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулж буй нандин сэтгэл шингэж байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн бид цаг нартай уралдан, цар тахалтай хамтдаа тэмцэж байна. Энэ нь Хятад, Лаос хувь заяаны нэгдмэл цогцын хувьд харилцан туслалцаж, бэрхшээлийг хамтдаа даван туулж буйг харуулж байна гэжээ.

Энэ он гарснаас хойш Хятадын засгийн газраас тусалсан Ковид-19-ийн эсрэг вакциныг Лаосын нийслэл Вьентьянд хүргэж байсан юм. Халдвар хамгаалалтын нөхцөл байдалд хоёр орон урьдчилан сэргийлэх болон эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоогоо идэвхтэй зохицуулж, “шуурхай гарц”-ыг ашиглан үйлдвэрлэлээ сэргээн, халдварын дараах бүс нутгийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Хятад, Лаосын стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь 2017 онд Ши Жиньпин Лаост айлчлах үеэр хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин, “Хятадын хөгжил цэцэглэлт нь зөвхөн өөртөө санаа тавих бус харин олон улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа хөрш орнууддаа бид элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэхэд оршино. Сайн анд Лаосын хувьд бид энэ талаар хүчин чармайлт гаргаж, илүү анхаарал тавьж, хөгжлийг нь дэмжих ёстой” гэжээ.

Хятадын хэлц үгэнд “Төмөр зам тавигдвал түмэн лангийн ашигтай” гэдэг. Хятад, Лаосын төмөр зам ашиглалтад орсноор Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ. Дэлхийн Банкны холбогдох тайлангаас үзвэл, Хятад, Лаосын төмөр зам нь Лаосын талын ашиг орлогыг 21 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам их татах болно. Лаосын аялал жуулчлалын салбар ч ашиг хүртэж, жил тутамд Лаосын 4 сая иргэн болон хөрш орнуудын 10 сая жуулчин төмөр замаар үйлчлүүлэх болно. Хятад, Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт ч шинэ шат ахих нь гарцаагүй.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа