Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Тунгалаг: Авлигын талаар замын хөдөлгөөн, хотын соёлын тухай ярьж байгаа юм шиг зөөлөн ярих ёсгүй

Нийтэлсэн

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” зохион байгууллаа.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон “Транспарэнси Интэрнэшнл” зэрэг олон улсын байгууллагууд оролцов. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар илгээлт ирүүлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцсон юм.

Тус чуулганд оролцсон “Бүх нийтийн боловсролын төлөө” ТББ-ын Иргэний нийгмийн үндэсний зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбар дахь авлигын үзэгдлийн талаар ярилцлаа. Тэрбээр “Авлигаас ангид боловсролын салбар: Төсөв, ил тод байдал, иргэний нийгмийн оролцоо” сэдэвт илтгэл танилцуулсан юм.

– Манай боловсролын салбарт авлигын үзүүлэлт ямар түвшинд байдаг вэ. Энэ чиглэлээр хийсэн судалгаа байдаг уу?

– 2017 онд Авлигатай тэмцэх газраас санхүүжүүлээд боловсролын салбар дахь авлига, ашиг сонирхлын нөхцөл байдлыг судалсан байдаг. Судалгаанд оролцогчид буюу эцэг эхчүүд, боловсролын салбарынхан, уг салбартай хамтарч ажилладаг бизнес эрхлэгчдийн 70-80 хувь боловсролын салбарт авлига байгаа гэж хариулсан.

Боловсролын салбараас үйлчилгээ хүртдэг нэг сая гаруй хүний хүрээнд аваад үзэхээр авлига их өргөн хүрээтэй байгаа нь харагддаг.

Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэ салбар улсын төсвийн хуваарилалтаар Сангийн яамны дараа орох өндөр төсөвтэй. Өмнө нь улсын төсвийн таван төгрөг тутмын нэгийг боловсролын салбарт зарцуулна гэдэг байсан. Одоо харьцангуй багасаж байх шиг байна.

Энэ мөнгө боловсролын салбарт очоод авлигаас ангид зарцуулагддаг уу гэдэг асуулт тавигдана.

Хоёрдугаарт, эцэг эх, сурагч, багш болгон авлигад ямар нэг хэмжээгээр өртөөд байх нь ирээдүйд ямар хор хохиролтой вэ гэдэг талаас нь харвал асар их хохиролтой асуудал юм. Өөрөөр хэлбэл, авлигын соёлыг түгээж байгаа салбар болж хувирна.

Бид хүүхдийг цэцэрлэгт орохоос нь эхлээд дээд боловсрол эзэмших хүртэл нь шат шатандаа авлигын соёлд умбуулж, авлигын аргыг заасаар байх юм бол Монгол Улс авлигаас хэзээ ч салахгүй. Тийм учраас Авлигын эсрэг чуулганд боловсролын салбар дахь авлигын асуудлыг онцгойлон авч үзэж байна.

– Тэгвэл боловсролын салбар дахь авлигыг хэрхэн багасгах вэ?

– Иргэний нийгмийн байгууллагууд судалгаа хийгээд үзэхэд төсөв ямар ч хяналтгүй зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, тэнд дүрэм журам огт мөрдөгддөггүй. Жишээ нь, нэг хүүхдэд ногдох хувьсан зардлаар тооцож, санхүүжүүлнэ гэж хуульд заасан хэр нь үүнийгээ огт мөрддөггүй.

Боловсролын яам тэр их төсвийг батлуулж аваад аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ хийгээд шилжүүлдэг. Цааш нь хянаж чаддаггүй, мэдээлэл, тайлан авдаггүй. Үүнээс харахад хууль эрхзүйн орчин хангалттай байгаа юм шиг хэр нь хэрэгжилт дээрээ очоод уначхаад байна. Дээрээс нь хяналт шалгалт хангалтгүй. Мэргэжлийн хяналт санхүүгийн шалгалт хийдэг ч хариуцлага тооцдоггүй, харин ч авлига авч, нуун дарагдуулаад энэ асуудлыг ужгируулаад байдаг юм биш байгаа гэдэг хардлага төрөхөөр.

2019 онд Үндэсний аудитын газраас боловсролын салбарт маш том шалгалт хийсэн. Энэ салбар төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулагдаж байна уу, ингэснээр ямар үр дүн гарсан гэдгийг шалгасан. Гэвч тухайн шалгалтын дүнг аудитын байгууллага вэб сайтдаа байршуулсан ч иргэд орж сонирхдоггүй.
Тэгэхээр Брүүкингс институтийн зөвлөх Даниел Кауфманны хэлсэнчлэн засаглалын асуудал, засаг төрийн чадавхын асуудал хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны чадавх, хууль дээдлэх зарчимд хамаг асуудал байна. Авлигын суурь нь засаглал. Засаглалын асуудлаа шийдэхгүй бол авлигатай үр дүнтэй тэмцэж чадахгүй гэдэгтэй би 100 хувь санал нийлж байна.

Мэргэжлийн хяналт, аудитын байгууллагын хазах шүд нь байхгүй нөхцөлд авлига, төсвийн үрэлгэн байдал цэцэглэсээр байна. Энэ нь эргээд боловсролын хүртээмж, чанараас хулгай хийж байгаа юм. Ингэснээр чанартай боловсролын төлөө үнэ төлж эхэлнэ.

– Авлигаас ангид байх чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлнэ гэж ярихаас илүүтэй төрийн албаны анхан шатнаас эхлээд хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардах нь энэ чиглэлд хийх шинэчлэлийн эхний алхам гэж ойлголоо.

– Иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа Авлигатай тэмцэх газар маш муу хийж байна. Авлигын талаар замын хөдөлгөөн, хотын соёлын тухай ярьж байгаа юм шиг зөөлөн ярих ёсгүй. Авлигатай хийх тэмцэл хатуу, ширүүн, байгаа оносон байх ёстой. Иргэд рүү зүгээр нэг зөөлөн мессэж шидчихээд авлигатай тэмцэж, соён гэгээрүүлж байна гэж ярьж болохгүй.

Дээрээс энэ ажлыг АТГ дангаараа хийж чадахгүй байна. Мэдээл түгээж, соён гэгээрүүлэх чадавх иргэний нийгмийн байгууллагуудад байна. Гэтэл яагаад иргэний нийгмийнхэнтэй хамтарч соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байгаа юм бэ. Иргэдэд хүрэхгүй, цочроо өгөхгүй хэлбэрээр соён гэгээрүүлэх ажил хийгээд үр дүнд хүрэхгүй.

CRI Монгол радио5 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио6 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио7 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио7 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио21 цаг өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ