Дэлхий
Энэтхэгийн Батлан хамгаалахын штабын дарга 12 хүний хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ
Энэтхэгийн Батлан хамгаалахын штабын дарга, генерал Бипин Рават, түүний эхнэр болон 11 хүн Ми-17В5 нисдэг тэрэгний ослоор Тамилнад мужид амиа алджээ.
Тэд нисэх бааз байрладаг Сулур хотоос Энэтхэгийн Веллингтон хот руу зуны сургуулилалтад явж байжээ. Нисдэг тэрэг Веллинтоноос 80 км-ийн зайд, ойролцоох төв замаас 10 орчим км-ийн зайд унасан бөгөөд аврагчид ослын газар руу алхаж очжээ. Гэрчүүдийн хэлснээр нисдэг тэрэг доошилж байснаа осолдсон байна. Унахаас нь өмнө зарим хүн өөрсдөө түрүүлээд үсэрч байсан нь харагджээ.
Уг ослоос нэг хүн амьд гарсан нь цэргийн сургуулилалтын ахмад юм байна. Ослын газар нисдэг тэрэг шатаж, нутгийн оршин суугчид галыг унтраах гэж оролдож буй нь нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгээс үзэж болох аж. Ослын шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байна. Батлан хамгаалахын сайд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа талаар зарлажээ.
Генерал эмнэлэгт нас барсан байна. 63 настай Бипин Рават Энэтхэгийн Батлан хамгаалахын штабын анхны дарга юм байна. 2019 онд бий болгосон уг албан тушаалыг арми, нисэх хүчний командлагчтай адилтган зүйрлэдэг аж. Тэрээр тус улсын хэд хэдэн бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж байсан бөгөөд Энэтхэгийн 1,3 сая армийг удирдаж байсан туршлагатай гэнэ.
Эх сурвалж: ВВС