Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Оюутолгойн ТОГТВОРЖУУЛСАН татварууд ба 92 дугаар тогтоол

Нийтэлсэн

Өнөөдөр /2021.12.22/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг дэмжиж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа.

 

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал:

 

  • Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

 

  • 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

 

  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

 

  • Оюу толгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

 

  • Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

 

  • Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх гэсэн 6 үндсэн асуудал тусгагдсан байна.

 

Сануулахад, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалд  ТАВАН АСУУДАЛ тусгагдсан байсан.

Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр УИХ-д өргөн барьсан  “Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл дэх ЗУРГАА дахь асуудал буюу Татварын асуудал нь, уг төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд гол чухал асуудал болохыг тодотгоё.

“Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” асуудлаар хөрөнгө оруулагч талтай ямар хэмжээнд ойлголцлоо нэгтгэж байгаа нь өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн тодорхой биш байна. Гэхдээ 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас батлах тогтоолын төсөлд татварын асуудлыг ийнхүү тусгаж оруулж ирж, хэлэлцэх хүрээнд тодорхой өөрчлөлтүүд орох байх гэсэн  хүлээлт дагаж байна.

Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдгийг Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тодруулахад “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” гэдгийг тэрбээр хэлсэн.

Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг аж. 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр  татварын орчныг тогтворжуулсан заалтууд гэдгийг тэрбээр хэлж буй юм.

Хөрөнгө оруулалтын гэрээг нарийвчлан унших юм бол “Рио Тинто”-д, Оюутолгойд ашигтай заалтууд байдаг. Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой.

Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй.  Люксембург,  Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд хэлдэг.


Тэгэхээр Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд татварын асуудлыг хэрхэн тусгасан байдаг вэ гэдэгт анхаарал хандуулъя.

 

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО гэсэн хэсгийг харвал:

“Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын болон үйл ажиллагааны орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах болон олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, Өмнийн говийн бүсийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, Монгол Улсын компаниуд, хувь хүмүүст бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, энэхүү Гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд Талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн байдаг.

 

Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчныг хэрхэн тусгасныг сануулахаас урьтан гэрээ байгуулахын өмнө  татварын зохицуулалтын талаар юу яригдаж байсан бэ гэдэгт анхаарал хандуулах нь зөв дараалал болох байх.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад  эрхзүйн суурь баримт бичиг болсон  УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн байгуулах” гэсэн чиглэл байдаг.

Мөн УИХ-ын 2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх олгохдоо Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн  УИХ-ын 40 дүгээр тогтоол болон Эдийн засгийн байнгын хорооноос 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар гаргасан санал дүгнэлтийг харгалзах тухай тусгасан байдаг.

Харин хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх шинэчлэгдсэн Ажлын хэсэг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр  УИХ-д дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хүчингүй болсонд тооцуулах тухай асуудлыг өргөн барьсан нь УИХ-ын дээрх хоёр тогтоолын чиглэлээс зөрсөн явдал болсон юм. Тодруулбал:

 

  • Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай

 

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

 

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай

 

  • Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд юм.

 

Эдгээр хуулиудыг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө 2009 оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд УИХ хэлэлцэж байв. Ингэхдээ 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооноос гарсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал,  дүгнэлтийг харгалзаагүй гэхэд болно.

Учир нь Санал, дүгнэлтийн 1.1-т УИХ-ын 40 дүгээр тогтоолд гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийхээр заасан боловч Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиудад зааснаас өөр нөхцөл тогтоосон, түүнчлэн шинэ төрлийн татвар бий болгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тухайн гэрээгээр өөрчилж, цаашид уг гэрээний дагуу талууд тодорхой хуулийн заалтыг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн уг гэрээний төсөлд “Ашигт малтмалын тухай хууль”-д шаардлагатай тохиолдолд татварын дэглэм тогтоох, “ Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах эсэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцож болно”  гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан нь цаашид байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мөн гэрээний хугацааг хуулиар бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна” гэсэн байдаг.

Түүнчлэн Санал, дүгнэлтийн 2.1-т  одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хууль тогтоомжоор хувь хэмжээ заан ноогдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөж, татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, багасгахгүй байх.

2.2-т Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг Монголын талын эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтыг оруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй уялдуулан хэлэлцээр хийх гэхчлэн тусгасан байдаг.

Гэсэн ч УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхдээ 40 болон 57 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт зэргийг үл харгалзжээ.

Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний татварын зүйл, заалттай холбоотой нэг л жишээ юм.

Мөн Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвөөс 2018 оны хоёрдугаар сард гаргасан тайландаа  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дэх татварын  зохицуулалттай холбоотойгоор  “Татварыг тогтворжуулав уу. Эсвэл тусгаар улс бүрэн эрхээсээ  татгалзав уу?” гэсэн анхаарал татсан асуултыг  тавьсан байдаг.

Гэрээний 2 дугаар бүлгийн 1-р зүйлд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу Оюу толгойн үйл ажиллагаанд ногдуулах хэд хэдэн төрлийн татварыг тогтворжуулна гэж заасан байдаг.

Тэдгээр нь ашиг орлогын татвар, НӨТ, роялти болон бусад татварыг багтаасан хэрэг. Мөн “Туркойз Хилл Ресурс” ба түүний охин компаниудын хийх гуйвуулгад ногдох суутгал татваруудыг ч тогтворжуулахаар заажээ. “Суутгал татвар” гэж Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ногдол ашиг, роялти буюу хүүгийн  төлбөрийг гадаадад байрших компанид хийх тохиолдолд суутган үлдээх татварыг хэлж байгаа юм. Жишээлбэл: “Оюу Толгой” ХХК нь өөрийн хувь нийлүүлэгч Oyu Tolgoi Netherlands B.V. компанид ногдол ашиг төлөх бол Монгол Улс түүнээс татвар суутган авах ёстой гэсэн үг. Ногдол ашиг, роялти болон хүүгийн  төлбөрийг гадаад руу гуйвуулах тохиолдолд Монголын хуулийн дагуу 20 хувийн суутгал татвар төлөх ёстой юм.  Гэвч гадаад орнуудтай байгуулсан Давхар татварын хэлэлцээрүүдэд уг суутгал татварыг хэлэлцээрт оролцогч орнуудын хооронд хийх төлбөрүүдийн хувьд бууруулахаар тохиролцдог. Жишээлбэл: Монгол улс, Малайзын хооронд байгуулсан Давхар татварын гэрээгээр  хүүний төлбөрийн суутгал татварын хэмжээг 20 хувь  бус 10 хувиар  тохирсон байдаг. Монгол Улсын Засгийн газар болон “Туркойз Хилл Ресурс”-ын тохиролцсон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг тухайн үеийн Монгол Улсын  хуульд заасан хэмжээнээс гадна тухайн үеийн Давхар татварын гэрээнүүдэд бууруулж заасан хэмжээнд ТОГТВОРЖУУЛАХ-аар тусгасан байна.

Тэгэхээр Монгол Улс, Нидерланд улстай байгуулсан Давхар татварын гэрээ хэрэгжихгүй болсон  ч 20 хувийн татварыг 10 хувь болгон бууруулж төлөх тогтворжуулалтыг “Оюу Толгой” ХХК эдлэх эрхтэй гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийн дагуу 2013 онд “Рио Тинто”-гийн татвараас зайлсхийх боломжийг хаах зорилгоор Нидерланд,  Люксембургтэй хийсэн Давхар татварын гэрээнүүдийг цуцалсан ч  Хөрөнгө оруулалтын гэрээнд “татварыг тогтворжуулсан”  учраас Рио Тинтогийн төлөх татвар ч тогтвортой хэвээрээ байгаа юм.

Татварын  хэмжээг 2009 оны түвшинд тогтворжуулах буюу царцаах тохиролцоо хийсэн нь Монголын Засгийн газар  үндсэндээ татварыг тодорхойлон ногдуулах бүрэн эрхээсээ татгалзсан  хэрэг гэж тэд үзсэн. Рио Тинто  2013 онд цуцлагдсан Давхар татварын гэрээнүүдийн ДАВУУ ТАЛ-ыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Тодруулбал,  Оюутолгойгоос гадаад дахь бусад компанид төлөх хүүгийн суутгал татварыг 10 хувь бууруулж төлөх эрхээ эдэлсэн хэвээрээ байна гэсэн үг гэж тайлбарладаг.

Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, Монгол Улсын татварын албаны чадавх сайжирч, үнэ шилжилтийн тайлангуудад нь  хяналт, шалгалт хийх шаардлага тавьж, шалгалт хийдэг болсон аж. Тодруулбал, “Рио Тинто” компани аль болох татвар бага төлөх газар руу ашгаа  шилжүүлж, манайд төлөх татвараа багасгасан хэвээрээ байх ёсгүй гэж татварын алба үзэж байна. Өмнө нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед буюу 2008-2009 онд дэлхийн бусад улс орнуудын хувьд ч үнэ шилжилтийн асуудалд одоогийнх шиг анхаарал хандуулдаггүй, татварын нарийвчилсан зохицуулалт дутмаг байсан. Харин одоо бол үндэстэн дамнасан компаниуд татвараа шударгаар төлдөг байх ёстой гэсэн санал санаачилгууд дэлхийн хэмжээнд идэвхжиж буй. Тэгэхээр засаглалын сайн жишиг ярьдаг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд ч өөрсдийн үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, хариуцлагатай хандах шаардлагатай гэсэн байр суурийг манай тал баримтлаж байна. “Рио Тинто” компани үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад улс орнуудад үнэ шилжилтийн хяналт, шалгалт хийлгүүлдэг хэрнээ Монгол Улсын хувьд уг хяналт шалгалт хийлгүүлэхээс татгалзаад байдаг нь зохисгүй гэдгийг хэлэгсэд байгаа юм.

Төгсгөлд нь тодотгоход,  Оюутолгойн хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах гол асуудал нь Монгол Улсын хувьд татвар тогтворжуулсан асуудлаа  эргэн харах, засах залруулах явдал юм. УИХ-ын 92 дугаар тогтоолыг үнэхээр бүрэн дүүрэн хэрэгжүүллээ гэж үзэх гол үндэслэлүүдийн эхэнд ТАТВАРЫН асуудал бийг Засгийн газар, УИХ-д сануулъя.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа