Эдийн засаг
Газрын тосны нийлүүлэлт 2023 оноос хэвийн түвшинд хүрнэ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминДэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар Брент маркийн тосны үнэ баррель нь 80.80 ам.доллар буюу өсөлттэй байна. Брент маркийн газрын тосны үнэ 2021 оны гуравдугаар улиралд 73.2 ам.доллар байсан бол аравдугаар сард 83.7 ам.доллар болсон. Харин арваннэгдүгээр сард 80.8 ам.доллар болж буурсан юм.
Байгалийн хийн үнэ өсөж, газрын тосоор байгалийн хийг орлуулах болсон, газрын тосны нөөц буурсан, БНХАУ-ын эрчим хүчний хямрал үргэлжилсэн нь газрын тосны эрэлтийг дэлхийн зах зээл дээр нэмэгдүүлсэн нөхцөл байдалтай байна.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард ковидын шинэ хувилбар Африкийн хэд хэдэн оронд тархсанаас шалтгаалж Европ, Азийн орнууд аяллын хязгаарлалт тогтоосон нь цаашид газрын тосны эрэлт буурах хүлээлтийг зах зээлд үүсгэж, газрын тосны үнэ эргэн унаж байсан.
Энэ 2022 оноос ОПЕК+ үйлдвэрлэлээ аажмаар нэмэгдүүлж, 2023 оноос хэвийн түвшинд хүргэх хүлээлттэй байна.