Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Хүүхэд нь оюутан болсон, ХХОАТ төлөгч эцэг, эх бүр сургалтын төлбөрийн 10 хувийн буцаалт авна

Нийтэлсэн

Б.Одмаа 2021 оны намар их сургуулийн оюутан болжээ. Түүний эхний жилийн сургалтын төлбөр болох 3 сая төгрөгийг аав, ээж нь цалингийн орлогоороо төлсөн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу Б.Одмаагийн аав ээж сургалтын төлбөрт тушаасан 3 сая төгрөгийн 10 хувийг энэ онд буцаан авах юм.

Үүний тулд 2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа татварын албанд цахимаар тайлангаа гаргаж өгөх ёстой. Ингэхдээ эхлээд Цахим тайлангийн системд  нэвтэрнэ /илүү дэлгэрэнгүй зааврыг ЭНД-ээс үзэх боломжтой/.

1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх / ХУР системээс автоматаар татагдана/
2. НД-ийн лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
3. Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
5. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Шаардлагатай тохиолдолд:
a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
b. Орлого нотлох баримт

Зөвхөн Б.Одмаагийн аав, ээж хоёр бус ХХОАТ төлдөг бүх эцэг, эх оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм. Тодруулбал таны хүүхэд бакалаврын зэрэг эзэмшихээр дөрвөн жил их, дээд сургуульд сурахад та дөрвөн жилийн турш сургалтын төлбөрийн 10 хувийн буцаалт авах эрхтэй.

ГАДААДАД СУРАЛЦАГЧДЫН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ТӨЛБӨРТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ БОДОГДОХГҮЙ

Мөн хүүхэд нь гадаад улсад бакалаврын түвшинд анх удаа суралцаж буй эцэг, эх ч сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Гэхдээ хэлний бэлтгэлийн төлбөр, байр, сууцны зардал бус зөвхөн сургалтын төлбөрт л татварын хөнгөлөлт бодогддог. Эцэг, эхчүүд байрны төлбөр зэргийг оруулан материал бүрдүүлж алдаа гаргадаг аж.

Иймд гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт зэргийг орчуулахдаа үүнд анхаарах хэрэгтэйг Татварын ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын орлогын буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг зөвлөлөө.

Хэрэв таны хүүхэд гадаадад сурдаг бол:

1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
3. Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Шаардлагатай тохиолдолд
c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
d. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

АХ, ЭГЧ, ХАМААТАН САДАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ ОЛГОХГҮЙ

Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.

Оюутан нэг тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. Энэ нь тухайн оюутан нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд боломжтой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны орлогоороо сургалтын төлбөрөө төлж, бакалаврын мэргэжил эзэмшихээр анх удаа суралцаж буй иргэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж болно.

Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол:

  1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  3. Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа