Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Инфляц 13.4 хувьтай гарлаа, Монголбанк ямар тайлбар хийх вэ!

Нийтэлсэн

Асуудлын цэгийг тавих ёстой сэтгүүл зүй өөрөө асуусан  гарчиг тавих нь учир дутагдалтай. Гэхдээ энэ удаад асуухаас өөр аргагүй болов. Төв банкны эдийн засаг, шинжээч, улсын хэдэн их сургуулийн судлаачид төдийгүй Монголын эдийн засгийн нэгдүгээр хүн өөрөө инфляцыг тааж чадахгүй байна. Чаддаг байсан бол өнөөдрийн үнийн өсөлт Монголбанкны төсөөлөл буюу зургаа дээр нэмэх, эсвэл хасах хоёр хувь байх байсан биз. Уг төсөөлөл, өнөөгийн мөрөөдлөөр үнийн өсөлтийг илэрхийлдэг гадаад үг буюу инфляц дээд тал нь найман хувьтай гарах байсан.

Гэтэл өнөөдөр хэрэглээний үнээр илэрхийлэх үнийн өсөлт 13.4 хувьтай гарлаа. Үнийн энэхүү огцом өсөлтийг Монголбанкнаас гадна Засгийн газар ч төсөөлөөгүй. Мөнгөний ханш 13.4 хувиар унана чинээ хамгийн мэдээлэлд ойр гэдэг төрийн албаны томчууд ч тооцоолсонгүй.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны төгсгөлд 13.4 хувиар өсөхөд хүнсний үнэ 20.4 хувиар өссөн голлон нөлөөлсөн байна. Тэр дотроо 70 сая толгой малтай Монгол Улсад мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувиар өссөн иргэдийн амьжиргааг ийн  дордуулжээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 онд 8.1, 2019 онд 5.2, 2020 онд 2.3 хувь гарч байсан бол өнгөрсөн жил 13.4 хувьтай гарлаа. Энэ нь үнийн өсөлт 2014 оноос хойш хамгийн өндөр хувьтай гарч буй үзүүлэлт юм. Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 13.4 хувь гарсны 5.6 хувь буюу 41.8 хувь нь хүнсний өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Энэ нь нийт үнийн өсөлтийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц зөвхөн өнгөрсөн сард 13.4 хувь гарсны 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, хил гаалийн хүндрэл инфляцын өсөлтөд өндөр нөлөө үзүүлжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний өсөлт өндөр нөлөө үзүүлсэн бөгөөд  2020 оны төгсгөлд 7.9 хувиар, 2021 онд 18.6 хувиар өсөж, өсөлтийн хурдац 10.7 хувиар нэмэгджээ.

Гэтэл монгол төгрөгийн ханшийг хариуцах үүрэгтгэй Монголбанкны удирдлагууд үнийн өсөлтийг “нийлүүлэлтийн гаралтай” хэмээн тайлбарлаж, Засгийн газрыг хил гааль, тээрийн асуудлаа зохицуулж чадахгүй байгааг шууд хэлж байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар импортын хэрэгцээг Эрээний хятадууд боогоод байгаа талаар ярьсаар удсан. Нөхцөл байдал даамжирсаар, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргааг өдөр ирэх тусам дордуулсаар ирэв. Засгийн газар, Монголбанк энэ мэт шалтаг, шалтгаан тоочсоор өнгөрсөн хугацаанд үнийн өсөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй.

Инфляцыг үндсэндээ сул тавьсан гэж болно. Үүнийгээ эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зөвтгөж, иргэдийн амьжиргааг дордуулсан үйлдлээ хаацайлж байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгийн өсөлт гэх тоон үзүүлэлтийн эсрэг иргэдийнхээ амьжиргаагаар шууд дэнчин тавих болсон. Гэтэл ДНБ-ий өсөлт бүх хүнд ижил тэгш хуваагддаггүй. Харин үнийн өсөлт бүх хүний халаасыг сэгсэрдэг.

Өнөөдөр хадгаламжийн хамгийн дээд хүү арван хувь байгаа. Гэтэл төгрөгийн ханшийн 13.4 хувьтай байгаа гэж үзвэл, банкны хадгаламжид байгаа мөнгө 3.4 хувийн алдагдал хүлээж байна гэсэн үг.

Үнийн өсөлт ийнхүү хиймэл өсөлттэй  өндрөө аваад байхад, ирэх онд төсөв өмнө нь байгаагүй хэмжээгээр тэлэх нь тодорхой болсон. Харин мөнгөний бодлого бага хэмжээгээр чангарах талаар төв банкны ерөнхийлөгч дуугарсан. Эдгээрийн аль аль нь инфляцын өсөлтийг хязгаарлахгүй.  Өөрөөр хэлбэл, Засгийн газар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтворжуулж чадалгүй үнийн өсөлтийг хазаарлаж чадахгүй. Монголбанк ч эдийн засгийн эрэлтээ дэмжихийн тулд төсвийн бус хөрөнгө оруулалтаа хийсээр байна  гэсэн үг. Энэ нь 2022 үнийн өсөлтийг өдөөнө.

Монголбанк хэдхэн хоногийн өмнө инфляцын хэтийн төлөвийг танилцуулсан. Өнгөрсөн сард үнийн өсөлт буюу инфляц улсын хэмжээнд жилийн 10.5 хувьтай гарсан. Үүн дотроо хүнсний бүтээгдэхүүний үнэ 18.7 хувиар огцом өссөн эдийн засагчдын санааг зовоох болсон юм.

Тэгвэл  2022 оны дундаас эхлэн тогтворжих төсөөллөө Монголбанкны шинжээчдийн зүгээс итгэл төгс танилцуулсан. Үүний өмнө Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан мэдэгдэлдээ “Төв банкнаас бизнесийн байгууллагуудад урт хугацаатай олгож буй санхүүжилтийн зориулалтыг өргөтгөн шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг шаардлагатай түвшинд хүртэл бүрдүүлэхэд ашиглах замаар үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авна” гэдгийг онцолсон байдаг.

Өнгөрсөн хугацаанд хил, гааль дээр үүссэн гацаа, тээвэрлэлтийн зардал, малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт, олон улсын шалтгаантай шатахууны үнийн өсөлт инфляцыг өдөөсөн болохыг дээр дурдсан. Тэгвэл эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хүлээлт бас гарчээ. Тухайлбал, монголчуудын уламжлалт сар шинийн баярын иргэд хэт их эрэлт үүсгэж, үнийн өсөлт бий болгодог зүй тогтолтой.

Цагаан сараар мах, махан бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Энэ жилийн хувьд орон нутагт малын халдварт өвчин дэгдсэн нь махны үнийн өсөлт улирлын хандлагаасаа давж нэмэгдэхэд нөлөөлсөн. Орон нутаг дахь малын өвчлөл өнөөдөр ч намжаагүй байгаа бөгөөд энэ нь махны үнийг хөөрөгдөх үндсэн шалтгаан болж мэднэ. Түүнчлэн БНХАУ-ын хилийн хязгаарлалтаас шалтгаалан нийлүүлэлт саатсан нь импортын хүнсний ногоо болон бусад хүнсний үнэ өсөхөд нөлөөлж, үүнийг дагаад дотоодын хүнсний үнийн өсөлт мөн өмнөхөөс нэмэгдэх төлөвтэй байгааг Монголбанкны шинжээчид онцолсон юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа