Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ж.Золжаргал: Төмөр замтай байсан бол нүүрсний орлогоо алдахгүй байсан

Нийтэлсэн

Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортын талаар ярилцлаа.


 ХЯТАД МОНГОЛООС АВАХ ИМПОРТОО СЭРГЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 -Нүүрсний экспорт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүслээ. Нүүрснии салбарт дэлхийг түгшээсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын үзүүлэх нөлөөллийг хэрхэн тооцож байна вэ?

-Нүүрсний салбарт вирустэй холбоотой нөлөөлөл маш хүчтэй мэдрэгдээд эхэлсэн байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр нүүрсний экспортыг түр хугацаанд буюу гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоочихлоо. Үүнээс өмнө ч бодит байдал дээр бараг зогсчихсон байсан. Зарим компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд албан ёсоор ажилчдаа цалинтай чөлөө олгоод явуулсан тухайгаа мэдэгдэл хийсэн байна. Уурхай 100 хувь зогсчихоор буцаад сэргээхэд хэцүү учраас зарим газар цөөн хүн ажиллаж байна.

-Уг нь Хятадын цагаан сарын дараа нүүрсний экспорт өсдөг. Энэ жил өсөх магадлал бага байна уу?

-Амралт нь дуусаад, буцаад худалдаа, тээврийн компаниуд ажилдаа орохоор цагаан сарын дараагаас Монголын нүүрсний борлуулалт, экспорт нэмэгдээд, аравдугаар сар хүртэл эрчимтэй яваад, дараа нь багасдаг. Энэ бол жил болгон явагддаг цикл. Хятадын цагаан сар дуусчихаад байдаг. Одоо татан авалт нь эхэлдэггүй. Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон, худалдааны компани тээврийн компаниуд Монголын хилд хүрэхийн тулд шинжилгээнд орох ёстой, эмнэлгийн ачаалал их гэх мэтчилэн янз бүрийн шалтгаан нөлөөлж байна. Ердийн нөхцөлд Тавантолгойн нүүрс Гашуунсухайт боомтоор 1000 гаруй машинаар гардаг байсан бол сая шийдвэр гарахын өмнө 100 орчим машин гарч байна лээ. Үндсэндээ зогссон байсан гэсэн үг. Өдөрт 800, 900 машин гардаг байсан Шивээхүрэнгээр бас л ялгаагүй 100 хүрэхгүй, 50-80 орчим машин гарч байсан. Тэгэхээр ер нь татраад, машин бараг явахгүй байсан гэсэн үг. Шийдвэр гараад бүрэн зогсоолоо.

-Экспортын орлогын 40 орчим хувийг эзэлдэг нүүрсний салбарт яг ямар өөрчлөлт орох төлөв байна вэ?

-Монгол Улс 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд, түүнийхээ дагуу төсвийн орлого, зарцуулалт, цалин тэтгэвэр зэргээ тооцсон байгаа. Төсвийн гол орлогын нэг нь нүүрсний экспорт. Тэгэхээр үндсэндээ энэ жилийн дөрөвний нэг буюу нэгдүгээр улирлын нүүрсний орлогоо алдах нь тодорхой болоод байна. Энэ бол эдийн засагт мэдээж хүнд тусна.

-Хятадын нүүрсний салбарт вирусийн дэгдэлттэй холбоотой гарч буй шинэ мэдээ мэдээлэл юу байна вэ?

-Энэ үзэгдлээс болоод Хятад Монголоос авах импортоо сэргээж чадахгүй байна. Хоёрдугаарт, Хятадын дотоодын нүүрсний уурхайнууд хүчин чадлаараа бүрэн ажиллахгүй байна. Амралтаа энэ сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан учраас ажилчид нь бүрэн ирээгүй байдалтай. Яах аргагүй эдийн засгаа сэргээх шаардлагатай учраас өчигдөр (2020.02.10) Засгийн газраас нь шийдвэр гарч, ажилчдыг ажилд нь оруулж байна. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйгээс үүдээд коксын үйлдвэрүүд дээр нүүрсний нөөц нь бага зэрэг багассан. Кокс, төмрийн хүдрийн үнэ бага зэрэг нэмэгдэх зэрэг үзэгдэл гарч байна. Эндээс түүхий эдийн үнэ өсч байгаа мэт харагдаж буй боловч тийм биш, зөвхөн богино хугацааны өсөлт. Энэ нь юутай холбоотой гэхээр эрэлт нь өсөөд байгаа зүйл биш. Нөгөө талаасаа одоогоор гангийн үйлдвэрт коксжсон нүүрсний эрэлт уначихаагүй байгаа. Гэхдээ логистик (хөдөлгөөн) багассан учраас хомсдол маягийн үзэгдэл гарч байна. Сүүлийн нэг, хоёр өдөр вирусийн тархалтын эрч буурч байна гэж ярьж байна. Ингэж буураад, тархалт нь саарч, гуравдугаар сараас хөдөлгөөн эрчимжвэл монголчууд дөрөвдүгээр сараас эхлээд алдсан нэг улирлынхаа ажлыг нөхөх шаардлага гарч ирнэ. Хятадын зүгээс хөдөлгөөн сэргэчихвэл боломж үүснэ. Энийг бид яаж ашиглах вэ гэхээр ерөөсөө хил гаалийн түргэн шуурхай ажиллагаа чухал. Аль болох богино хугацаанд нэвтрүүлэх хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол энэ улсын эдийн засаг хямраад, валютын орлого буурна, ханш нь өснө. Худалдан авах чадвар буурна. Нөгөө цалин тэтгэвэр төлөвлөсөн ёсоор явж чадахгүй байдалд орно.

ХИЛИЙН АЖЛЫН ЦАГИЙГ УРТАСГАЖ, ХУРДАН ШУУРХАЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

-Бид эрсдэлээс урьтаж юу хийж амжуулах хэрэгтэй вэ?

-Аж ахуйн нэгжүүд хилийн уртасгасан цагаар ажиллах асуудлыг их ярьдаг. Хил дээр цайны цаг, жимсний цаг, десертийн цаг гээд өдрийн бараг талд нь амардаг. Хятадад ч ялгаагүй алдсан хугацаагаа нөхөх шаардлага үүснэ. Дөрөвдүгээр сараас экспорт эрчимжвэл хилийн ажлын цагийг уртасгаж, хурдан шуурхай болгох нь чухал. Ер нь уул уурхайн бизнес эрэлт буурах ч гэдэг юм уу, ямар нэгэн шалтгааны улмаас борлуулалт царцах үед бэлтгэл ажлаа хийж байдаг. Хөрөнгөө тэгж хуваарилдаг. Борлуулалт өндөр байхад аль болохоор сайн борлуулдаг. Нэгэнт ийм царцанги байдал үүсч байгаа учраас техникийн бэлэн байдлаа хангах, хил гааль, лабораторийн хүчин чадлаа нэмэх асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Тэгж чадвал дөрөвдүгээр сараас алдагдлаа нөхөх боломж гарч ирнэ. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн циклийн эсрэг нэг юм нь манайхны нүүрсний борлуулалт. Хятадууд авъя гэх үед хойшоогоо гэдийгээд, хүнд суртал гаргаад, нэвтрэлт нь багасчихдаг. Эсрэгээрээ эрэлт нь буураад, үнэ нь багасаад ирэхээр аваач ээ гээд гуйгаад байдаг. Тэгэхээр их алдагдалтай байдал үүсдэг. Энэ асуудлуудыг засч чадвал нөхөх боломжтой.

-Төмөр замаар нүүрс тээвэрлэдэг байсан бол хил гаалийн асуудал хялбар байх байсан болов уу?

-Энд яг дэд бүтцийн ялгаа гарч ирж байна. Төмөр замаар нүүрс тээвэрлэдэг байсан бол хил гаалийн асуудал хамаагүй хялбар болно. Олон тооны жолооч нар гараад, вирус тээх эрсдэл үүсээд байхгүй. Хятад гэдэг тэр том улсын аж үйлдвэр ажилладгаараа ажиллаж байгаа. Нүүрсээ хэрэглэдгээрээ хэрэглэж байгаа. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтын тухай бид 10 гаруй жил ярьсан. Юу ч хийгээгүй. Энийг хийх шаардлагатай гэдгийн бас нэг жишээ энд харагдаж байна.

-Хэрвээ гурав, дөрвөн сараас байдал намжихгүй, эрчимжихгүй бол яах вэ?

-Эрчимжихгүй бол экспортын орлого их том хувиар багасна. Тэдэн тонныг зарж чадна гэж би хэлж чадахгүй байна л даа. Гэхдээ юун 42 сая тонн. Хятад улс бол дэлхийн хамгийн том нүүрсний олборлогч. Дэлхийн нүүрсний зах зээлийн талыг эзэлж байгаа. Өөрсдөө маш олон уурхайтай, хүчин чадал томтой. Үнийн бодлого, найдвартай хангамжийн бодлого гэдэг утгаараа нүүрс импортоор авдаг. Хятад улс дэлхийн коксжих нүүрсний 10 гаруй хувийг импортолдог. Түүний бараг талыг нь Монгол нийлүүлж байна. Вирусийн дэгдэлт улам ихэсвэл, Хятад улс онцгой нөхцөл байдалд өөрсдийгөө яаж ийгээд аргалж чадна. Тэр нь Монголд маш хүнд тусна гэсэн үг. Эрүүл ахуйн үүднээс бид аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Тэр арга хэмжээгээ сайн аваад явж байна. Бид эдийн засгийн аюулгүй байдлаа авч хэлэлцэх шаардлагатай болж байна. Нүүрсний тээвэрлэлтээ хэрхэн яаж явуулах вэ гэдгээ Хятадын засгийн газартай ярилцаж тохирох хэрэгтэй болох байх. Дэгдэлт буурахгүй үргэлжилвэл манай эдийн засагт шууд нөлөөлнө.

-Энэ үед хэн харьцангуй эрсдэл багатай байж болох вэ?

-Дэд бүтэц сайтай газруудын хувьд нүүрсээ нийлүүлэх хэмжээ нь нэмэгдэж болзошгүй. Монголын нийлүүлдэг хувь хэмжээ багасаад, Австрали, ОХУ-ын хувь хэмжээ нэмэгдэх магадлалтай. Яагаад гэвэл тэд хилээр, газраар, машинаар нүүрс тээвэрлээд байх нь бага, далайн боомт дээр аваачаад тавьчихна. Тэндээсээ төмөр замаар тээвэрлэнэ. ОХУ энэ жил Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан байна лээ. Тэдэнд техникийн хүчин чадал бий. Манай гол зах зээл Монголын хилд ойр гэдгээрээ давуу талтай. Вирусийн хөл хорио, дээрээс нь дэд бүтэц муу байгаа байдлаас хамаараад бидний хувь хэмжээ багасах магадлалтай. Дэлхийн хувьд коксжих нүүрсний үнэд гол нөлөө үзүүлж буй гол тоглогч бол Хятад шүү дээ. Тэгэхээр мэдээж Хятадын хэрэглээ буурвал үнэд өөрчлөлт орно. Түрүүн би хэлсэн. Одоогийн байдлаар эрэлтэд хараахан том өөрчлөлт ороогүй, хэрэгцээ бол байна. Гэхдээ логистик нь хүнд учраас хангахад хэцүү. Хэрвээ вирусийн дэгдэлт үргэлжлээд, удаад байвал эрэлт өөрчлөгдөнө. Эндээс барилга дэд бүтцийн бүтээн байгуулалтууд саарна. Мөн гангийн хэрэглээ буурахаар коксжих нүүрсний үнэд нөлөөлнө. Энэ бол бидний хүсмээргүй хувилбар.

-Энэтхэг улс манайхаас коксжих нүүрс авахаар ярьж байгаа. Энэ боломжтой хувилбар уу?

-Дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний хэрэглээ өсч буй хоёр дахь улс Энэтхэг. Энэтхэг рүү бид коксжих нүүрс нийлүүлэх бодитой боломж байхгүй. Байж болох хувилбар. Гэхдээ бүр дээд түвшинд нэлээн олон жил ярьж байж хийгдэж болох. Одоо бол тийшээ нийлүүлэх боломжгүй. Ганц ашигтай юм нь, Энэтхэгийн хэрэглээ өсөж байгаа явдал. Ерөнхийдөө дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний үнийг хэт унагаачихгүй барьж байхад л бидний хувьд гол эерэг нөлөө болно.

БИД ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ГОЛ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙСААР БАЙНА

 -Манай улс урд хилээ хаачихлаа. Эндээс ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Тахлын хэмжээнд, онцгой нөхцөл байдал шаарддаг. Яаж ч болзошгүй эрсдэл өндөртэй байгаа учраас хилээ хаая гэдэг шийдлийг засаг гаргалаа. Онцгой нөхцөл байдалтай гаргасан шийдвэр гэж бодож байна. Цаашдаа нэгдүгээрт, нөхцөл байдлаа харах нь байна. Хоёрдугаарт, ямар нэгэн арга хэмжээ авч, экспортоо үргэлжлүүлэхгүй бол улсын эдийн засаг хүндэрнэ. Улсын эдийн засаг хүндрэхээр улсын орлого, цалин мөнгө хямраад ирвэл татвар мөнгө багасах зэргээр буцаад өндөр эрсдэлтэй учрах аюултай. Тэгэхээр эрүүл ахуйн эрсдэлээ бууруулахаас гадна яаж мөнгөгүй хоосорчихгүй байх вэ гэдэг эрсдэлээ давхар бодох ажил гуравдугаар сарын 2 хүртэл гарч байх шиг байна. Тэр өдөр дахиад шийдвэр гарах байх. Яаж хамгийн бага эрсдэлээр цааш үргэлжлүүлэх вэ гэдгээ шийдэхээс өөр аргагүй.

-Өнгөрсөн 2019 онд Хятад улс нүүрсний импортоор танах бодлого барьсан. Энэ жил бас тийм төлөв байна уу?

-2019 онд Хятад улс 74,6 сая тонн коксжих нүүрс импортолсон. Энэ нь сүүлийн зургаан жилд байгаагүй өндөр хэмжээ. Ер нь 60-70 сая тонны хооронд хэлбэлздэг. Манайх 36.6 сая тонныг нь нийлүүлчихсэн, маш өндөр хэмжээ. Оны эцсээр нүүрсний татан авалт багассан. 2019 оны 12 сард 1.2 сая хүрэхгүй, түүний ихэнхийг Монгол нийлүүлсэн. Гэхдээ тэр бол угаасаа улирлынх нь үзэгдэл байсан. Бүтэн жилийн хувьд Хятадын нүүрсний татан авалт, импортоо багасгах бодлого байхгүй. Гагцхүү вирус дэгдсэнээс болоод урьдчилан таашгүй онцгой нөхцөл байдал үүсчихлээ л дээ. Хятад дотооддоо маш том, хангалттай нөөцтэй, хүчин чадалтай учраас гаднаас авах хэмжээгээ эрсдэлээ бодоод багасгаад явж байна. Хятад төлөвлөсөн төлөвлөгөөт, төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагтай. Тийм болохоор нүүрсний уурхайнууд нь хагас чөлөөт байдлаар явж байгаа. Хятад улс эх үүсвэр найдвартай байх гэдэг утгаар коксжих нүүрс авч байгаа. Мөн гадаадаас хямд, чанар сайтай нүүрс аваад, өөрсдийнхөө уурхайн нөөцтэй хольж тэтгэж дэмжих байдлаар ашиглаж байна. Энэ нь цаашдаа ч үргэлжилнэ. Хятадын хувьд импортын 10 хувь гэдэг бага бол  бусад улсуудын хувьд том. Бид Хятадын нүүрсний гол нийлүүлэгч байсаар байна. Энэ нь Монголд хэрэгтэй, орлого орж ирнэ. Гэхдээ онцгой нөхцөл байдалд шаардлагатай бол Хятад өөрсдийгөө хангаж чадна.

-Гаалийн хяналтын лаборатори байгуулна гэж олон жил ярьсан. Одоо ажил хэр урагштай яваа бол?

-Гашуунсухайт дээр байгуулна гэсэн, бүтээн байгуулалтын төслийн ажил Засаг дээр явж байна. Улаанбаатарт авчраад, хянаж шалгаад буцаагаад явуулсаар байтал цаг алддаг байхгүй юу. Тэр бол их зөв санаачлага. Тэрийг одоо яаралтай дуусгах хэрэгтэй байна. Шивээхүрэнгээс эхлээд нүүрс экспортлож буй боомтууд дээр бас ялгаагүй тийм зүйл хэрэгтэй байна.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа