CRI Монгол радио
40 жилийн турш дэлхийн хэдэн тэрбум хүн үзсэн цагаан сарын цэнгүүн
Хос уянга наах, банш чимхэх, цагаан сарын цэнгүүн үзэх…
Энэ бол Хятадын цагаан сарын үеийн заавал хийх “ажил”. Цагаан сарын цэнгээнт нэвтрүүлэг нь генисийн номд бүртгэгдэж, “хамгийн олон хүн үзсэн нэвтрүүлэг” хэмээн үнэлэгджээ.
2022 оны Хар бар жилийн цагаан сарын цэнгүүний онцлог
Бүжиг дуу, циркийн үзүүлбэр, ушу гимнастик, хошин шог, Бээжингийн өвлийн олимпын бэлэг тэмдэг “Мөсөн Дүньдүнь”, “Цасан Рүнрүй” нарын тоглолт, Хятадын сансрын 3 нисгэгчийн мэндчилгээ, технологийн шийдлүүд нь онцлог юм.
2022 оны 1-р сарын 31-нд Хятадын билгийн тооллын шинэ жилийн битүүнийг тохиолдуулан Хятадын Төв Радио Телевизийн бэлтгэн хүргэж буй “2022 оны цагаан сарын цэнгүүн” дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэдэн тэрбум үзэгчдэд урлаг соёлын үзүүлбэрийг үзүүлж байна.
40 жилийн цэнгүүнд 40 жил тоглогдсон нэгэн тоглолт бол цэнгүүний хамгийн сүүлд дуулагддаг “мартагдашгүй үдэш” хэмээх дуу болно. Дуун ийн дуулдаг:
Мартагдахгүй үдэш мартагдашгүй үдэш
Магадгүй та тэнгэрийн хязгаар тэнгисийн буланд байсан ч
Эх орон хэзээд элэг зүрхэнд уяатай
40 жилийн турш дэлхийн хэдэн тэрбум хүний анхаарлын төвд байсан цагаан сарын цэнгүүн нь орчин үеийн Хятад улсын соёлын бэлэг тэмдэг болсны хувьд Хятад улсын ард иргэдийн аман цагаан ерөөл, аз жаргалын бэлгэдлийг дэлхий нийтэд өргөдөг уламжлал болжээ.