Бидэнтэй нэгд

Дэлхий

Путин, Ши Жиньпин нар 15 гэрээнд гарын үсэг зуржээ

Нийтэлсэн

Өвлийн олимпийн нээлтийн ёслолын өмнөхөн буюу өнгөрсөн баасан гарагт Бээжинд Хятад, Оросын удирдагчид уулзсан.  Одоогоос 50 жилийн өмнө буюу 1972 оны хоёрдугаар сарын 21-нд Ричард Никсон, Мао Зэдун хоёр гар барьснаар хүйтэн дайны геометрийг өөрчилсөн юм. Тухайн үед ажиглагчид энэхүү айлчлалыг “Дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж нэрлэж байв.

Гэсэн хэдий ч уг уулзалтаас хойш хагас зуун жил өнгөрч, энэ удаад Москва, Бээжин хоёр ойртож байна. Ши Жиньпин Путин нар  2013 оноос хойш 38 удаа уулзсан байна. Уулзалтын үеэр Украины асуудлаарх Оросын байр суурийг дэмжиж буйгаа Ши Жиньпин илэрхийлсэн нь  Кремль олон улсын тавцанд ганцаардмал биш гэдгийг харуулж буйг  ажиглагчид онцолж байгаа юм.

Харин Хятадын хувьд АНУ, Их Британи болон бусад улс орон өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлож буй энэ үед Путиний айлчлал томоохон дэмжлэг болж буй юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт болсон уулзалт нь Ши Жиньпин сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын удирдагчтай биечлэн уулзаж байгаа анхны тохиолдол болж байгаа юм.

Ши Жиньпин болон Путиний уулзалтад Вашингтон болон барууны бусад орон ч ихэд ач  холбогдол өглөө. Уулзалтын үеэр  Украины асуудал хурцаар тавигдсан бөгөөд 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой барууны ширүүн шүүмжлэлийг эсэргүүцэж, Путин  Ши Жиньпинд хандаж байсан.

Харин энэ удаа Кремль Бээжин хоёр  15 гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнд дэлхийн гол асуудлууд, тэр дундаа аюулгүй байдлын асуудлаарх Орос, Хятадын нийтлэг үзэл бодлыг тусгасан хамтарсан мэдэгдэл хүртэл багтаж байгаа юм.

Путинийг Гадаад хэргийн болон Эрчим хүчний сайд, Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин зэрэг дипломат болон эрчим хүчний дээд албан тушаалтнууд дагалдан явсан.

Энэ нь яриа хэлэлцээний гол сэдэв нь эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаа байсныг харуулж байгааг  ажиглагчид онцолж байна.  Үүний баталгаа болж Бээжин  болон Москва 400 тэрбум ам.долларын 30 жилийн хугацаатай байгалийн хийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хоёр тал мөн “Сибирийн хүч 2” хийн хоолойн төлөвлөгөөг хэлэлцсэн нь маргаантай байгаа “Хойд урсгал 2” хоолойгоор дамжуулан Европоос өөр байгалийн хий дамжуулах буюу  Хятадын зах зээлд борлуулах боломжийг олгож буй гэдгийг Техас мужийн Остин дахь Гэгээн Эдвардын их сургуулийн Козмецкийн төвийн захирал, профессор Шарил Кросс тодотгожээ. Хэдийгээр хоёр тал тохиролцоонд хүрсэн ч хоолой барихад олон жил шаардагдах болно.

Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 147 тэрбум ам.долларт хүрсэн нь барууны хориг арга хэмжээний дараа 2015 онд 68 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад хоёр дахин их болоод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт хоёр орны өндөр албан тушаалын дипломатууд Азийн асуудлаарх зохицуулалтаа эрчимжүүлэхээр тохиролцсон нь барууны орнуудын шахалтын улмаас улам бүр ойр дотно харилцаатай болж байгааг илтгэсэн хамгийн сүүлийн алхам боллоо. Атлантын Зөвлөлийн дэргэдэх Хятадын судлалын төвийн тэргүүн Дэвид Шуллман “Ши Жиньпин, Путин хоёрын харилцаа түүхэн дэх хамгийн сайн харилцаа гэдгийг дахин онцолж, хоёр улс стратеги, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлсээр байх болно” гэжээ.

Түүнчлэн Шарил Кросс “Хоёр удирдагч хоёр талын аюулгүй байдал, эдийн засгийн харилцаа холбоо, Америкийн дэлхийн нөлөө болон олон улсын либерал дэг журамд сорилт болж буй дэлхийн аюулгүй байдлын олон асуудлаар нийтлэг үзэл баримтлалтай байгаагаа илэрхийллээ. Ардчилсан улс орнуудын хагарал болон Атлантын далайг дамнасан аюулгүй байдлын эвсэл нь Москва, Бээжин хоёрт ашигтай байх болно. АНУ болон түүний холбоотнууд эдгээр хоёр том гүрнийг ойртуулахгүй байх, Орос, Хятад хоёрын янз бүрийн бүс нутагт (Европ, Ази) нэгэн зэрэг тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван туулах талаар бодох ёстой” гэжээ.

Харин Бээжингийн Жэньминь их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Инхун  “Бээжингийн мэдэгдлүүдийг Оросын талыг баримталсан гэж үзэж болох ч зарим нэг томоохон эргэлзээтэй зүйл байна. Жишээ нь, Хятад улс дайн болвол цэргийн хүчээр дэмжинэ гэж хэзээ ч амлаж байгаагүй. Үүний нэгэн адил Путин өмнө нь Тайваний асуудлаарх Бээжингийн байр суурийг дэмжиж байсан ч томоохон мөргөлдөөн гарсан тохиолдолд цэргийн ажиллагаанд оролцох амлалт өгч байгаагүй” гэв.

“Өвлийн наадмыг дипломат аргаар бойкотлосон хүмүүс болон Бээжинд ирсэн улс орнуудын удирдлага хэмээн хоёр хуваагдаж, дэлхий хоёр туйл  руу чиглэж байна гэдгийг судлаачид мөн онцолж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ