Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Хүзүүндээ гоёмсог улаан алчууртай зөөгч робот

Нийтэлсэн

Техник, технологи хөгжихийн хэрээр хүний хийдэг зүйлсийг хиймэл оюун ухаан, робот хийж байгаа энэ цаг мөчид Монголын хамгийн анхны робот зөөгч танд үйлчилж эхэлжээ. Роботын эх орон гэж хэлж болохоор Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй улс оронд л зөөгч робот гэж байсан бол өдгөө Монгол улсад “Хүнрү” хот пот ресторан нь хамгийн анхны робот зөөгчийг шинээр нэвтрүүлээд хэдийн гурван сарыг ардаа үджээ. Тиймээс бид энэ удаад робот зөөгчтэй рестораныг сонгон, робот зөөгч үйлчилгээ үзүүлж байгааг сонирхлоо.

Бид тус ресторанд очиход улаан алчуур хүзүүндээ гоёсон робот хүмүүст үйлчлээд тун завгүй байлаа.  “Сайн байна уу” хэмээн үйлчлэгчтэй харьцах робот захиалга авч, хурдан гэгч нь хоолоо хүргэж байлаа. Тус ресторан робот зөөгчтэй болоод гурван сарыг үдэж байгаа бөгөөд энэ хугацаанд хүмүүс тун сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа гэнэ. Анх орж ирж байгаа хүмүүс эхэндээ гайхаж, зарим нь бүүр цочиж сүүлдээ инээж зургийг нь дардаг гэж рестораны зохион байгуулагч хэлж байлаа. Мөн энэхүү үйлчилгээ хүмүүст их сонирхолтой санагдаж гэр бүлээрээ зочлох нь илүү болжээ. Учир нь хүүхдүүд их сонирхож, тэдэнд хөгжилтэй санагддаг гэнэ.

Бидний очиход нэгэн бяцхан үйлчлүүлэгч аавтайгаа хамт робот зөөгчийг “сонгожээ”. Тэд робот үйлчлэгчид хоолоо захиалж, үйлчлүүлээд гарах гэж байхтай нь таарч сэтгэгдлийг нь сонссон юм. Бяцхан үйлчлүүлэгч “Надад их сонирхолтой, гоё санагдаж байна. Сая хоол авчирч өгөхдөө “Сайхан хооллоорой” гэж хэлсэн нь их сонин байлаа /инээв/. Харин аав нь “Монголдоо шинээр нэвтрүүлж байгаа сайхан үйлчилгээ байна. Их сонирхолтой санагдлаа. Анх удаа орж ирж байгаа болохоор их л гайхлаа робот хүрээд ирэхээр нь. Сууж байтал бармен нь ирж роботыг хэрхэн ажиллуулах талаар зааж өглөө. Шинэлэг сайхан үйлчилгээ байна” гэв. Робот үйлчлэгчийг сонговол “тусгай” зааварчилгаатай. Бармен үйлчлүүлэгчид хэрхэн роботтой харьцах, үйлчилгээгээ хэрхэн авахыг тусгайлан зааж өгдөг аж. Ажиллуулахдаа асаах товчоо дараад ширээний дугаараа хийгээд хоолоо тавцан дээр нь тавиад явуулдаг. Очихоор нь үйлчлүүлэгчид хоолоо аваад бохир зүйл байвал түүнийгээ тавиад буцах товчийг дараад явуулдаг гэнэ.

Энэхүү үйлчилгээ нь ашгийн бус бөгөөд бусдаас ялгарах, шинэлэг нэгэн онцлог гэж тус рестораны зохион байгуулагч онцолж байлаа. Улаан алчууртай робот зөөгч нь зай хураагууртай, цэнэг нь дуусах үед цахилгаанд залгаж эрчим хүчээр хангадаг. Өдөрт нэг л удаа цэнэглэнэ. Ингэж нэг удаа цэнэглэхэд бүтэн өдрөө авдаг гэнэ. “Хүнрү” рестораны робот зөөгч нь танхимд тусгайлан зассан замын дагуу хөдөлдөг бөгөөд, ширээ бүрт хамгийн багадаа 10-15 секундийн дотор хүрэх боломжтой аж.

Хүзүүндээ дэгжин алчуур зүүсэн “Хүнрү” үйлчлүүлэгчдэд шөлтэй, халуун хоолыг нь цалгиулж асгалгүй түргэн хугацаанд авчирч байгаа нь харагдана. Мөн таван камертай. Дээрээ хоёр, дундаа нэг, хамгийн доод тавцангийн доор бас нэг камертай. Энэ нь хүн ойртоод ирэх болон ямар нэгэн саад бэрхшээлийг зайнаас мэдрэн зогсдог гэсэн үг юм. Энэхүү роботыг БНХАУ-д үйлдвэрлэж, захиалгаар хийлгэжээ.

“Сайн байна уу?”, “Хүнрү ресторанаар үйлчлүүлсэнд баярлалаа”, “Сайхан хооллоорой”,  гэж эелдгээр хэлнэ. 200 гаруй метр квадрат талбайд ганц робот ажиллахад хангалттай гэж үздэг гэнэ.  Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад бидэнд ийм үйлчилгээ хэрэгтэй гэж үйлчлүүлэгчид ярьж байсан юм. Хүзүүндээ гоёмсог улаан алчуур зүүсэн зөөгч робот таныг хүлээн авч үйлчилнэ.

Б.ХҮРЭЛЦЭЦЭГ

CGTN мэдээ4 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ9 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ11 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ11 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ11 цаг өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа