Бидэнтэй нэгд

Боловсрол

Доктор, профессор Д.Бадарчид Ардын багш цол хүртээлээ

Нийтэлсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Дэндэвийн Бадарчид “Монгол Улсын Ардын багш” цол хүртээснийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Ардын багш Д.Бадарч нь их сургуулийн хөгжлийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулж, сургалтын агуулга, технологи, материаллаг бааз, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн дээд боловсролын сүлжээнд ШУТИС-ийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн чадварлаг менежер юм.

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д сүүлийн 15 жил амжилттай ажиллаж олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ.
зураг
ЮНЕСКО-д ажиллах хугацаандаа дэлхийн 30 гаруй улс орны сургалтын нээлттэй нөөцийн талаар туршлагыг нэгтгэн судалж, цуврал ном хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар 3 жилийн төсөл удирдаж, анхны МООС (Massive Open Online Course) боловсруулж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.

Мөн уур амьсгалын асуудал ба ёс зүй чиглэлийн МООС хийх ажлыг удирдсан. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн Засгийн газар хоорондын комиссын хурлыг гардан зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: БШУЯ

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий3 өдөр өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм3 өдөр өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий3 өдөр өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм3 өдөр өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр3 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент4 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий4 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм4 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Дэлхий4 өдөр өмнө

Марин Ле Пенд Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглов

Энтертайнмент4 өдөр өмнө

Пол Жорж: Подкаст бол миний сэтгэлзүйн эмчилгээ

Нийгэм4 өдөр өмнө

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав