Нийгэм
Бага насны хүүхдийн хоолойг боож, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминӨнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бага насны хүүхдийн хоолойг боож, ухаан алдуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боож, ухаан алдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхжээ. Улмаар охины амьсгал боогдож, ухаан алдсан бөгөөд түүнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэжээ.
Охины биеийн байдал хүндэвтэр, тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба охины биед халдсан хүүхдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.