Дүүрэг
Хан-Уул дүүрэгт видео хурлын систем нэвтэрлээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминХан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд 21 хороодын Засаг дарга нартай хамтран 14 хоногт нэг удаа өргөтгөсөн шуурхай хурал хийж, цаг үеийн мэдээ мэдээлэл, санал хүсэлтээ солилцдог. Энэхүү шуурхай хурлыг Засаг даргын Тамгын газрын санаачлагаар нийслэлийн дүүргүүдээс анх удаа ажлын байран дээрээс буюу видео хурлын системээр явуулж эхэллээ.
Тухайлбал 21 хороодын Засаг дарга нар хорооны байран дээрээс шуурхай хуралд цахимаар оролцож, шийдвэрлүүлэх шаардлагатай саналаа шууд хэлэлцэн цахим видео хурал хийдэг боллоо. Ингэснээр алслагдсан хороодын удирдлагууд албан хаагчид цагаа хэмнэж төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрдлээ.
ЭХ СУРВАЛЖ: ХУД