Энтертайнмент
А.Адьяасүрэн их дуулгын хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
Админ“Улаанбаатар их дуулга 2022”-ийн сүүлийн өдрийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.
Өнөөдөр манай улсын 23 бөх таван жинд барилдсанаас эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн Израилын Раз Хершкод ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн онд Бакугийн их дуулгаас мөнгөн медаль авч байсан түүний хоёр дахь их дуулгын мөнгөн медаль энэ байв.
Түүний жинд барилдсан Д.Номинзул хүрэл медалийн төлөө Казахстаны Камила Берликашт ялагдаж тавдугаар байрт орсон бол Э.Жаргалмаа Казахстаны Назгул Маратовад, М.Ууганжаргал Оросын Дариа Владимировад эхний шатанд ялагдаж тэмцээнээ дуусгасан юм.
Мөн энэ өдөр -78 кг жинд барилдсан О.Хүслэн нутаг нэгт Б.Ням-Эрдэнэ, Б.Эрдэнэт-Од нарыг ялж хүрэл медаль хүртсэн байна. Харин Б.Хонгорзул эхний шатанд Оросын Надежда Татарченкод ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
Тэмцээний гурав дахь өдөр Монголчууд ийнхүү хоёр медальтай өндөрлөсөн бөгөөд эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг жинд барилдсан 11 бөх медальт байрт шалгараагүй.