CRI Монгол радио
Ердөө 6.31 хувь нь л АНУ-ын ноёрхол үргэлжилнэ гэж үзжээ
Хятадын Төв радио телевизийн CGTN-ийн зөвлөх байгууллага болон Хятадын Ардын их сургууль хамтран санаачилсан “Шинэ цаг үеийн Хятад улс” хэмээх санал асуулгад оролцогсдын зөвхөн 6.31 хувь нь л АНУ дэлхий дахинд ноёрхсон хэвээр байх болно гэж үзсэн байна.
Энэхүү судалгааны санал асуулгыг дэлхийн таван тивийн 22 оронд хийсэн юм. Санал асуулгад оролцсон хүмүүсийн ихэнх нь төр улсын засаглал болон олон улсын харилцаанд Хятад улсын дэвшүүлж байгаа үнэ цэнийн тухай үзлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Хүний эрхийн асуудлаарх асуулгад оролцогсдын ихэнх нь Хятад улс хүний эрхийн асуудалд бодитоор ханддаг. Хүний эрх бол улс орнуудын бодит байдал, хөгжлийн үе шатнаас салгах аргагүй ойлголт. Хүмүүсийг аз жаргалтай амьдруулах нь хамгийн боломжит хувилбар байж, тэдний оршин амьдрах болон хөгжих эрхийг сайтар хамгаалах хэрэгтэй гэснийг хүлээн зөвшөөрсөн хүн 57.36 хувьд хүрсэн байна. Харин бүрэн дэмжигчдийн хувь 26.46-д хүрчээ.
Зарим хөгжингүй орнууд хүний эрхээр бамбай хийж, хоёрдмол стандартаар хүний эрхийн асуудлыг улс төржүүлж байгаа нь олон орны ард иргэдийн эрх чөлөө, оршин амьдрах эрхээ эдлэхэд нь харшилж байна гэж үзэгсэд 55.99 хувьд хүрсэн байна.