CRI Монгол радио
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзав
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 15-нд Узбекистаны Самарканд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Хятад Оросын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил гарснаас нааш Хятад Орос үр ашигтай стратегийн хэлхээ холбоотой байж ирлээ. Хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой урагш ахиж, спортын солилцооны жилийн ажиллагаа ч дэг журамтай эхэлж, орон нутгийн болон хүмүүнлэгийн солилцоо нэмэгдэж ирсэн байна. Мөн олон улсын тавцан дахь зохицуулалт нягтарч, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалж ирсэн байна. Дэлхий, эрин үеийн өөрчлөлт, түүхийн хувьсалтын өмнө Оросын талтай хамтаар том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан, өөрчлөлт ихтэй дэлхий ертөнцөд тогтвортой хүчин нэмэрлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Оросын талтай өөр өөрийн амин чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцээ харилцан холбох зэрэг салбар дахь бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, талуудын эв нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, бүтээлч хамтын ажиллагааг өргөтгөж, бүс нутгийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалан, өргөн олон хөгжиж байгаа орон болон шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.
В.Путин удалгүй болох гэж байгаа ХКН-ын 20-р их хурал амжилттай болохыг ерөөж, Ши Жиньпин даргын удирдлагатайгаар Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил тасралтгүй шинэ амжилт олно гэдэгт итгэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнцөд их өөрчлөлт гарч байна, Орос Хятадын найрамдал, харилцан итгэлцэл бол цорын ганц өөрчлөгдөшгүй зүйл байгаа бөгөөд Орос Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бат бэх хэвээр байна. Орос Хятад бүгд шударга зүй зохистой олон улсын дэг журамтай байхыг зорьж байгаа бөгөөд олон улсын харилцааны үлгэр жишээ болж байна. Оросын тал “Нэг Хятад”-ын зарчим эрс баримталж байгаа бөгөөд зарим орон Хятадын амин чухал ашиг сонирхлын асуудлаар өдөөдөг хийж байгаа үйлдлийг шүүмжилж байна. Хятадын талтай хоёр талын хэлхээ холбоо зохицуулалтаа гүнзгийрүүлж, эдийн засаг худалдаа, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөхөд Оросын тал бэлэн байна. Хятадын талтай хамтаар ШХАБ-ын гишүүн орнууд харилцан дотоод хэрэгт үл оролцох үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын нэр хүндтэй индэр байгуулахад Оросын тал бэлэн байна гэжээ.